Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр өнөөдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, тавьсан саналыг сонслоо. Уулзалтад Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар оролцов.
Нийслэлийн Засаг даргын орлогчтой уулзсан эхний хүн бол Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн З.Лхагвасүрэн байлаа. Тэрбээр үндэсний хэмжээнд өрнөж буй “Тэрбум мод” аяныг үр дүнтэй зохион байгуулахад чиглэсэн санал дэвшүүлж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр тодорхой хэмжээний газар авч, тус газраа ойжуулан, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хот орчмын ногоон бүсэд газрыг өндөр үнээр худалдан борлуулж байгааг шүүмжилж, нийслэлийн ногоон бүсийн газрыг дуудлагаар худалдан олсон хөрөнгийг цөлжилттэй тэмцэхэд зарцуулдаг байх нь зүйтэй юм гэсэн саналыг дэвшүүлж байлаа.
Түүний санал хүсэлтийг сонссоны дараа Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баттөр “Тэрбум мод аяны хүрээнд нийслэл хот 120 сая мод тарьж ургуулах хариуцлагын гэрээг Байгаль орчны яамтай байгуулсан. Иргэд мод бут сөөг тарих идэвх санаачилга гаргаж байгаа нь маш сайн хэрэг. Байнга тарьдаг хэдэн нэр төрлийн мод бутнаас гадна жимс, жимсгэнэ, гоёлын мод тарих бүрэн боломжтой” гэсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр “Хот орчмын ногоон бүс болон гэмтсэн ойд мод тарьж ургуулахад татгалзах зүйлгүй. Харин газар ашиглах, өмчлөх асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хариуцдаг. Тиймээс таны сонгосон байршил, санал, хүсэлтийг харьяалах дүүргийн Газар зохион байгуулалтын алба судлаад хариу өгөх болно” гэлээ.
Хан-Уул дүүргийн иргэн Ш.Итгэлт өөрийн зохион бүтээсэн төмөр гадаргуутай орос технологийн зуухаа танилцуулж, уг зуухыг шинэлэг бүтээлд бүртгүүлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Тэрбээр зохион бүтээсэн зуухаа утаагүй түлшний зуух болон бусад олон төрлийн зуухтай харьцуулан танилцуулж, орос технологиор бүтээсэн, ашиглалтын давуу тал олонтой гэдгийг тодотгож байлаа. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдын зүгээс “Иргэд та бүхний шинэ санал, санаачилга, шинэлэг бүтээлийг дуртайяа хүлээн авах болно. Таны бүтээлийг дахин нягталж хариу өгөх болно” гэлээ.
| Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баттөр иргэдтэй уулзлаа |
|
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |