Монгол-Кувейтын байгаль хамгаалах төвд “Хаврын бүргэдийн баяр-2022” болж байна. Тус өдөрлөгт Баян-Өлгий аймаг, Төв аймгийн арав гаруй бүргэдчин зорин иржээ. Мөн арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Т.Аубакир, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ц.Анандбазар болон ХБНГУ, Турк Улс, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд бусад албаны төлөөлөл оролцсон юм.
“Хаврын бүргэдийн баяр”-ыг УИХ-ын гишүүн Т.Аубикер, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон Монголын бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв, нийслэлийн Аялал жуулчлалын газар зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ, Соёлын яам дэмжин ажиллалаа.
Тус баярын үеэр гар эдлэлийн худалдаа, бүргэдийн ан, урлаг соёлын арга хэмжээ, уламжлалт спортын наадмууд болж буй. Түүнчлэн хамгийн сайхан үндэсний хувцас, эмээл, морь шалгаруулах зэрэг олон төрлийн арга хэмжээгээр үргэлжлэхээр төлөвлөжээ.
“Хаврын бүргэдийн баяр”-ын нээлтэд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгын хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр “Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бид юуны өмнө жилийн дөрвөн улиралд жуулчдыг хүлээн авдаг болох юм. Үүний тулд улирлын хамаарлыг бууруулах аялал жуулчлалын нэгдсэн цогц бодлогыг боловсруулж, зорилго, зорилтоо тавин үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. БОАЖЯ Монгол Улсын өнцөг булан бүрт зохион байгуулагдаж байгаа 100 гаруй эвэнтүүдийг эрэмблэн, өвлийн спорт, үндэсний ёс заншил дээр тулгуурласан бусдаас ялгарах онцлогтой, олон жил зохион байгуулсан туршлагатай, гадаадын жуулчдын сонирхлыг татдаг, байгаль орчинд ээлтэй эвентийг онцлон дэмжиж ажиллаж байна. Тэдгээр эвентийн нэг нь энэхүү “Хаврын бүргэдийн баяр” билээ. Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол манай орон юм.Баян-Өлгий аймагт анх “Бүргэдийн баяр”-ыг 1999 оноос Бугат суманд тэмдэглэж эхэлсэн бөгөөд цаашид дэлхий дахинд сурталчилж, жуулчдын урсгалыг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь Бүргэдийн баярыг 2010 оноос эхэлж жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотод “Хаврын Бүргэдийн баяр” нэртэйгээр зохион байгуулдаг болсон юм.Энэхүү ”Хаврын Бүргэдийн баяр”-ын хөтөлбөрт жуулчдыг татахуйц олон сонирхолтой арга хэмжээ байдгийн зэрэгцээ баярын арга хэмжээг угтаж иргэдэд танин мэдэхүй, байгаль орчин, экологи, аялал жуулчлалын боловсролыг олгох “Аялал жуучлал ба бүргэдийн баяр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг болсоныг онцолмоор байна. Учир нь эрдэм шинжилгээний бага хурлаар шувуу судлаач эрдэмтдийн судалгаа, мэдээллийг сонсож, цармын бүргэдийг хамгаалах асуудлыг хэлэлцдэг юм. Энэ дашрамд шувуу судлаач эрдэмтдийн багтай хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлье. Бүргэдийн баярын гол зорилго нь казах үндэстэнүүдийн уламжлалт соёлын хэлбэр болох ан авдаа цармын бүргэдийг ашигладаг зан заншлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэн үлдээж, түүнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож дотоод гадаадын жуулчдад сурталчлахад чиглэгдсэн байдаг.Улсын хэмжээгээр өнөөдрийн байдлаар 400 гаруй бүргэдчин байдгаас 80 хувь нь 30-70 насны хүмүүс байна. Мөн эмэгтэй бүргэдчдийн тоо ч нэмэгдэж байна. 2016 онд 19 настай охин Т.Айшолпаны тухай Холивудад АНУ-ын уран бүтээлчид баримтат кино хийж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.Манай бүргэдчид гол төлөв хүн бүр 1-7 бүргэд, зарим нь 50 хүртэл бүргэд тэжээдэг ч гэсэн мэдээлэл байна. Бүргэд ба бүргэдчин хоёрын харилцаа буюу эзнээ дуулгавартай сонсох бүргэд, түүний сүрлэг дэвэлт, ан барьж буй байдлыг үзэж сонирхох гадаад, дотоодын жуулчдын тоо жил бүр өсөн нэмэгдсээр байна.2019 онд “Хаврын бүргэдийн баяр”-т 200 гаруй, Бугат сумын “Бүргэдийн баяр”-т 1000 гаруй гадаадын жуулчин ирж байсан бол 2020 онд цар тахлын хүнд үе байсан хэдий ч Баян-Өлгий аймагт 25000 дотоодын жуулчид ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 4.2 дахин өсжээ. Ингээд Юнескогийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэгдсэн шувуучлахуйн уламжлалт зан үйлийг бүрнээ харуулдаг “Хаврын бүргэдийн баяр”-ыг удирдан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аубикер, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон Монголын Бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв, нийслэлийн Аялал жуулчлалын газарт БОАЖЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна” гэсэн юм.
| “Хаврын бүргэдийн баяр-2022” болж байна |
|
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |