Шүүхийн үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж, шуурхай, чирэгдэлгүй болгох талаар өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
“Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” сэдвийн дор болсон энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нээлттэй нийгэм форум, Нийслэл дэх зарим шүүхийн Тамгын газрын төлөөлөл оролцсон юм.
Бичгийн машинаар шийдвэр, тогтоол бичиж байсан Монгол Улсын шүүх Нийслэлийн шүүхэд анх 1989 онд нэг компьютер, принтер авч, бүртгэлийн программ хангамж боловсруулан ашигласнаар шүүхийн мэдээллийн технологийн түүх эхэлсэн. Одоогийн байдлаар 25 программ хангамжийг бүх шатны шүүхийн хэмжээнд нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.
Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөөнд цахим шүүхийг хөгжүүлэх цогц зураглал хийх, хэрэгжүүлэх үе шатыг тодорхойлохоор тусгасан. Энэ хүрээнд шүүх цахимаар нэхэмжлэл хүлээн авах, өмгөөлөгч, хэргийн оролцогчтой цахимаар харилцах, улсын тэмдэгтийн хураамжийг цахимаар төлөх, цахим нотлох баримтыг үнэлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, цахим шүүхийн дэд бүтцийг (мэдээллийн сүлжээ, техник болон программ хангамж, мэдээллийн сан, мэдээллийн системийн загвар бүрдүүлэх, шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх), иргэн, захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх алхмыг шат дараатай хийхээр тусгаад байгаа билээ.
E-Filing нэхэмжлэл, хариу тайлбар болон бичгийн хэлбэрээр шүүхэд гаргадаг бусад мэдүүлэг, тайлбар, хүсэлт, бичмэл нотлох баримтыг цахим хэлбэрээр мэдүүлэх, үйл ажиллагаагаа хянах системийн хувьд тоон гарын үсэг ашиглан шүүхэд цахимаар нэхэмжлэл гаргах технологийн боломж нь бүрдсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлтийг цахим систем ашиглан зайнаас шүүхэд гаргах талаар зохицуулалт байхгүй байна. Эрүү, Иргэн, Захиргааны процессын хууль бусад хуулиудад цахимаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас мэдээллийн технологийн ололт амжилтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэр болгон нэвтрүүлэх боломжгүй байна.
E-Case Management Бүртгэл хяналтын систем, хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр систем бүрдүүлэх үндсэн гурван чиглэлээр цахим шүүхийг хөгжүүлэхээр зорьж байна. 2012 оноос хойш Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авахаас хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх бүхий л ажиллагааг хийдэг нэгдсэн системийг үе шаттайгаар бүх шатны шүүхэд нэвтрүүлээд байгаа юм. Үүнд:
Улсын хэмжээнд нийт 72,327 шүүх хуралдаан товлон зарласнаас 29.05 хувь буюу 21,017 шүүх хуралдааныг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан 39,657 шүүх хуралдааны оролцогч зайнаас буюу цахимаар оролцоход ханган ажиллаад байна.
Цаашид шүүхийн үйлчилгээ, шүүн таслах ажиллагаанд мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглаж иргэд, олон нийтэд нээлттэй шүүхийн үйлчилгээг цахимжуулах бодлого баримтлан ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг ажилласан бөгөөд “Шүүхийн захиргааны удирдлага, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, “Шүүхийн үйлчилгээ, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, “Шүүхийн мэдээллийн технологи, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг нар тус тус танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
| Шүүхийн үйлчилгээнд цахим технологи нэвтрүүлж чирэгдэлгүй болгох тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав |
|
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |