Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон салбарын байгууллагуудын удирдлага, эрдэмтэн докторууд, малын эмч нар оролцож, төрөөс мал эмнэлгийн салбарын талаар баримталж буй бодлого, тулгамдсан зорилт, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мал эмнэлгийн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Тэрбээр мал эмнэлгийн салбар мэргэжлийн байх ёстойг онцлоод мал аж ахуйг эдийн засгийн хувьд бие даасан болгохын тулд тус салбарт түлхүү анхаарах ёстойг тодотголоо. Мөн хөдөө аж ахуйн салбар нь шинжлэх ухаан, эрдэмтэн докторын гаргасан судалгаа шинжилгээ, төлөвлөлтөд үндэслэсэн байх бодлогыг баримтлан ажиллаж байгаагаа хэлсэн юм.
Мал эмнэлгийн салбарын бүх шатанд гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван аймаг сумыг нэмэгдүүлэн баталгаажуулж, мал аж ахуйн салбарт үйлдвэрлэгдэж байгаа хүнс нь эрүүл аюулгүйн баталгаатай, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Улсын мал эмнэлгийн албаны үндсэн зорилгын нэг нь мал сүргийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, тэмцэх ажлыг удирдан зохион байгуулж, чанартай гүйцэтгэх, хяналт тавих, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг бэлтгэх, хадгалах, борлуулах, тээвэрлэх зэрэг бүх шатанд мал эмнэлгийн ариун цэврийн хяналтыг тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангах, мал эмнэлгийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, шинэ технологи, мэдээллийг нэвтрүүлэх юм. Үүний зэрэгцээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон гадны мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөтгөж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг тууштай нэмэгдүүлэхэд оршино.
| З.МЭНДСАЙХАН: МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАР МЭРГЭЖЛИЙН БАЙХ ЁСТОЙ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |