Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт энэ сарын 4-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон БОАЖЯ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, “Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах, дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай, томоохон бүтээн байгуулалт болно” гэлээ.
Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2022-2023 онд:
·Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох хоёр км хатуу хучилттай авто зам барих
·Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих
·Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
·Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих
·Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хоёр чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
Эдгээрээс, 2022 онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замыг иж бүрэн барьж, ашиглалтад оруулна. Дээрх авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, түүнийг хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй бөгөөд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалахын тулд технологийн онцлог шийдэл болох замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй байх зориулалтаар гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөсөн. Нээлтийн үйл ажиллагааны үеэр авто замын бүтээн байгуулалтын ажилд өдөр тутмын техник, технологийн хяналт тавьж ажиллах төслийн Авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх баг “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК-ийн ерөнхий инженер, Хяналтын багийн ахлагч П.Дэмүүлэн “Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух газар нутаг нь барилгын ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй, экологийн хувьд эмзэг, мөнх цэвдэгтэй бүс нутагт хамаарна. Иймд мөнх цэвдгийг зам барилгын ажлын нөлөөллөөс хамгаалах зорилгоор Монгол Улсад анх удаа гео-нэхмэл ба гео-торлог хязгаарлагчийг ашиглах бөгөөд энэхүү шинэ технологийг туршин, улмаар манай улсад нутагшуулах чухал ач холбогдолтой” болохыг онцоллоо.
Төслийн авто замын гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК-ийн төслийн менежер Цуй Ан Ган “Зам барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэж өгөх болно” гэв.
| Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт 37.9 км авто зам барих ажил эхэлжээ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |