Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08:27 цагт мэндэлсэн билээ. Манай улсын гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Х.Монголжин албан ёсоор бүртгэгдэж байсан юм. Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж охинд Монголжин хэмээх нэр хайрласан билээ. Тэрбээр өнөөдөр долоон нас хүрч байгаа юм. Бид Х.Монголжинд төрсөн өдрийн мэнд хүргэж, цөөн хором ярилцлаа.
-Сайн уу, төрсөн өдрийн мэнд хүргэе. Сайхан баярлаж байна уу?
-Баярлалаа. Миний төрсөн өдрийг тэмдэглэх гээд ээж завгүй байна. Би “Ямар бэлэг өгөх юм бол доо” гэж хүлээгээд л сууж байна. Ээж "Нууц" гээд ямар бэлэг өгөхөө хэлэхгүй байгаа юм. Удахгүй баярынхаа лааг үлээж, бялуугаа зүснэ дээ. Сургууль амарчихсан болохоор жаахан уйтгартай байна.Одоо би зураг зурж, будах гээд сууж байна.
![]()
-Ангийнхантайгаа холбогдсон уу. Чамд төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн үү?
-Би Өмнөговь аймгийн улсын тэргүүний гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. Одоохондоо ангийнхантайгаа холбогдож чадаагүй байна. Ангийн багш цахимаар төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна лээ. Багшдаа танай сайтаар дамжуулаад дахин “Баярлалаа” гэж хэлье. Найзуудаа их санаж байна. Ангийнхантайгаа хурдан уулзмаар байна.
-Монгол Улсын гурван сая дахь иргэн гэдгээ мэддэг үү. Чиний нэрийг хэн өгснийг бас мэдэх үү?
-Би өөрийгөө Монгол Улсын гурван сая дахь иргэн гэдгээ мэддэг. Би гурван найзтай. Найзууддаа энэ тухайгаа хэлсэн. Тэд намайг “Ямар гоё нэртэй юм бэ” гэж байна лээ. Миний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өгсөн. Би нэрэндээ маш дуртай.

-Өнгөрсөн жил төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?
-Өнгөрсөн жил баярын ширээ засаж, бялуугаа голдоо тавьж тэмдэглэсэн. Ээж удахгүй дэлгүүр рүү явж, бялуу авна гэсэн.
-Төрсөн өдрөөр нь хүмүүс ямар бэлэг өгч байсан бэ?
-Ном, тэмдэглэлийн дэвтэр, өнгийн будаг, чихэр өгч байсан.
-Ямар баярт хамгийн дуртай вэ?
-Би шинэ жилд дуртай. Бялуу зүсдэг болохоор гоё санагддаг.
-Чи бялуунаас өөр ямар амттанд дуртай вэ?
-Би бялуунд их дуртай. Мөн алим, лийр, лууванд дуртай.
-Хичээлийн амралтаараа юу хийж байна вэ?
-Намар бүжгийн дугуйланд явж эхэлсэн. Одоохондоо явж амжихгүй байна. Амралтаараа телевизээр хүүхэлдэйн кино үзэж, ээждээ туслаж байгаа.
-Ямар хичээлдээ дуртай вэ. Чиний мөрөөдөл юу вэ?
-Би монгол хэлний хичээлдээ дуртай. Хагас үсгээ үзээгүй байгаа. Бас 1-20 хүртэл тоог нэмж, хасаж чадна. Том болоод шүлэг бичиж, зохиолч болохыг мөрөөддөг. Өөр зөндөө мөрөөдөл бий. Тухайлбал, зураач, бүжигчин, цэцэрлэгийн багш, дуучин болно гэж боддог.
-Хэдүүлээ амьдардаг вэ?
-Би ээж, дүүтэйгээ амьдардаг. Дүү маань цэцэрлэгт явдаг.

| Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.МОНГОЛЖИН: Ээж төрсөн өдрийг минь тэмдэглэх гээд завгүй, би “Ямар бэлэг өгөх юм бол доо” гэж хүлээгээд сууж байна |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |