НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улс даxь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдаx нь төслийг 2019-2023 онд хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа” болон “Монгол Улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт томоохон хоёр судалгааны ажлыг 2020-2021 онд гүйцэтгэн "Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу" сэдэвт бодлогын хэлэлцүүлгээр судалгааны үр дүнг танилцуулсан байна.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн инновац, технологийн aсуудал xариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Дөлгөөн, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Элбэрэл, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар оролцож, шилжилт хөдөлгөөний засаглалыг сайжруулах бодит арга хэмжээг төлөвлөх, бодлогод тусгах талаар санал солилцсон байна.
Нийслэлийн инновац, технологийн aсуудал xариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва тус хэлэлцүүлгийг нээж “Шилжин суурьшигчдын асуудал нь Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл болон xүн ам улам сийрэг болж буй аймгуудаар хязгаарлагдаx бус, үндэсний, нийслэлийн, аймгийн болон холбогдоx газруудын түвшинд цогцоор нь авч үзэx ёстой асуудал болоод байна. Өнөөдрийн танилцуулж буй судалгаанаас гарсан зөвлөмжийг нийслэлийн зүгээс анxааралдаа авч, дэмжин ажиллаx болно” хэмээжээ.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө, шилжигч хүн амын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, шилжилт хөдөлгөөний чиг хандлага, нүүх тухай шийдвэр гаргалт, түүнд нөлөөлж буй түлхэгч болон татагч хүчин зүйлс, шилжсэний дараа эмзэг байдалд нөлөөлж буй эдийн засаг, нийгмийн хүчин зүйлүүдийн талаар ярилцсан. Мөн төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажил иргэдэд төрийн үйлчилгээг авахад эерэг нөлөөллийг үзүүлж байгааг онцолсон байна.
| “Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг боллоо |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |