Коронавирусийн цар тахал гарсантай холбоотойгоор дэлхий дахинд эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн эрэлт эрс нэмэгдэж, нийлүүлэлт хомсдон, үнэ нь нэмэгдэж, зарим улсад эм хангамжийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт бүрэн тасраад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ЭЭХХЗГ-ын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн С.Буяндэлгэрээс Монгол Улсад эм, тарианы нөөц хэр байгаа талаар тодрууллаа.
-Хил хаагдсантай холбоотойгоор дусал, тариа, зүү тасарсан гэх мэдээлэл байна. Мөн эм, тарианы нөөц хэр байгаа вэ?
-Эрүүл мэндийн байгууллагуудад болон зах зээлд одоогийн байдлаар 18 нэрийн эм, 10 нэрийн эмнэлгийн хэрэгсэл тасалдсан болон тасрах эрсдэлтэй байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор энэ сард тасалдал үүсэх эрсдэлтэй 200 тонн бүхий нэг удаагийн тариур, дуслын систем, эмийн түүхий эд, материал болон антибиотик эмийн ачааг БНХАУ-ын Бээжин хотоос онгоцоор тээвэрлэж ирэх шаардлагатай. Үүнд, Монгол Улс нэг удаагийн тариур үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр болох “Монэнзим мед” ХХК үндсэн түүхий эдээ БНСУ-аас импортолдог юм. Мөн БНСУ-ын үйлдвэрийн зарим нэрийн антибиотик, нэг удаагийн тариур, оношлуураа БНЭУ-аас авдаг. Арваннэгдүгээр сард тасалдал үүсэх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгслийн 49.2 тонн ачааг БНСУ-ын Инчон боомтоос онгоцоор тээвэрлэн авч ирэх шаардлагатай байгаа.
-Манай улс эм, эмнэлгийн хэрэгслийн түүхий эдээ хэчнээн улсаас авч, нөөцөлдөг вэ?
-Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийг үйлдвэрлэх түүхий эд, туслах материалаа БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас голдуу импортолдог. БНХАУ-ын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсан, шууд нислэгийн тоо цөөн, онгоцонд ачих ачааны тоо хэмжээ хязгаартай, тээврийн зардал өндөр зэрэг шалтгааны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгаа юм.
-Одоогоор хэчнээн боомтод эмнэлгийн ачаа тээвэр саатсан байна вэ?
-Өнгөрсөн сарын 28-ны байдлаар БНХАУ-ын Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 ханган нийлүүлэх байгууллагын 21 ачаа саатсан. БНСУ-ын Инчон боомтод дөрвөн байгууллагын долоон ачаа, БНЭУ-д долоон байгууллагын 17 ачаа тээвэрлэгдэхээр захиалга өгсөн байна.
Эдгээр ачаа ирснээр дуслын шингэн 66 хоног, нэг удаагийн тариур 37 хоног, дуслын систем 11 хоног, бусад нэн шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тасалдал үүсэхээс сэргийлнэ.
-Цар тахлын улмаас зүү тариур, шингэний хэрэглээ нэмэгдсэн. Энэ талаар судалгаа гарсан болов уу?
-Энэ оны 7-10 дугаар сард тарилгын шингэний хэрэглээ өмнөх үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн. Мөн нэг удаагийн тариур 2019 онд 53.8 сая ширхэг импортлогдож, 3.3 сая ширхэг борлуулагдсан. Харин энэ онд 42.1 сая ширхэг импортлогдож, 6,1 сая ширхэг үйлдвэрлэгдсэн бол 2021 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 53.2 сая ширхэг тариур импортлогдож, 7.3 сая ширхэг тариур үйлдвэрлэгдсэн байна. Хил дээр ачаа удаан хугацаагаар саатах, хэрэгцээ ихэссэнээс болж захиалга удаашрах, үйлдвэрлэгч үнээ нэмэх, зарим орны экспортод хориг тавих, эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан төлбөрөө хугацаанд төлөхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтэд тасалдаж байгаа.
| С.БУЯНДЭЛГЭР: Хомсдол үүсгэхгүйн тулд 200 тонн тариур, дуслын систем, антибиотикийг онгоцоор авчрах хэрэгтэй байна |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |