2018 онд нийслэлд хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний “Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлт гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах болон үнэлгээ өгөх шинэ стандарт бүхий цахим үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Улмаар 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, 2018-2020 он хүртэлх хоёр жилийн хугацаанд 43391 төрийн үйлчилгээг цахимаар болон оператораар иргэн, хуулийн этгээдэд хүргэсэн билээ.
Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхдэггүй байх зэрэг асуудлыг нийслэлээс технологийн дэвшил бүхий https://eservice.ulaanbaatar.mn системээр шийдсэн нь Монгол Улсад сайн туршлага болсон. Энэхүү системд тулгуурлан Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn системийг нэвтрүүлсэн бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын илүү олон үйлчилгээг цахимжуулж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран гэрээсээ төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.
Түүнчлэн 2021 онд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-тэй хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэмэлтээр аж ахуйн нэгжид үзүүлдэг эрэлт өндөртэй дараах 20 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн https://e-mongolia.mn порталаар цахимаар хүргэхэд бэлэн болоод байна.
Ийнхүү цахимд шилжиж буй найман байгууллагын 20 үйлчилгээнүүдийг танилцуулж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР
АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
ОНЦОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Тун удахгүй нэмэгдэх үйлчилгээнүүд:
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР
| Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ "E-MONGOLIA”-д нэмэгджээ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |