Өнгөрсөн арваннэгдүгээр сарын цахилгааны төлбөр өмнөх саруудынхаас их гарсан талаар иргэд сошиал сүлжээгээр гомдол илэрхийлэхээс гадна хэд хэдэн хүн манай редакцид “Энэ сарын цахилгааны төлбөр өмнөх саруудынхаас илт өндөр гарсан шалтгааныг тодруулж өгөөч” хэмээн хандсан юм. Энэ талаар бид “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн маркетингийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Өнгөрсөн арваннэгдүгээр сар буюу хатуу хөл хорио тогтоосон өдрүүдийг далимдуулж, айлуудын цахилгааны төлбөрийг хэт өндөр гаргасан байна гэж иргэд гомдоллож буй. Цахилгааны үнэ нэмэгдсэн юм уу, эсвэл тооцоолол дээр ямар нэгэн алдаа гарсан уу?
-Цахилгаан, эрчим хүчний борлуулалтын үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгдөг. Энэ дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК цахилгааны төлбөрийг бодож гаргадаг. Цахилгааны төлбөр нэмэгдээгүй. Арваннэгдүгээр сарын 10-30-нд цахилгааны төлбөрийн бичилт хийхдээ гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу 100 мянга гаруй хэрэглэгчийн төлбөрийг өмнөх оны мөн үетэй харьцуулж дунджилж гаргасан. Учир нь, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор “УБЦС” ТӨХК-ийн ажилчдыг бэлэн байдалд ажиллах үүрэг өгсөн.
Нийслэлийг эрчим хүчээр хангах ажлын алба гамшгийн үед 24 цагийн турш тасралтгүй эрчим хүчээр хангах ёстой. Мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу ажилчдыг гурван ээлжинд хуваан ажиллуулж байгаа. 0-12 настай хүүхдүүдийн ээжийг гэрээс нь ажиллуулах, оффисын ажилчдыг ээлжлүүлэх зэрэг тодорхой шаардлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ цаг үед “УБЦС” ТӨХК-ийн ажилчид орц, цахилгаан шат бүрээр явж, айлуудаар орж гарах нь халдвар тараах эсвэл өөрөө халдвар авах эрсдэлтэй учир цахилгааны төлбөрийг дунджилж бодсон. Дунджилж бодсон цахилгааны төлбөрийг гараар шивж оруулсан учир алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь автомат удирдлагын багажаар шивж, төлбөрийг гаргадаг байсан.
-Тэгэхээр үнэхээр өнгөрсөн сарын цахилгааны төлбөрийн тооцоо алдаатай гарсан гэсэн үг үү?
-Иргэд өнгөрсөн арав, есдүгээр сарын төлбөртэйгөө өвлийн сарын хэрэглээний төлбөрөө харьцуулчихаад “Цахилгааны төлбөр өндөр гарлаа” гэх гомдол гаргаж байгаа. Энэ сарын цахилгааны төлбөрийг өмнөх жилийн өдий үетэй харьцуулж гаргасан учир яг таарна гэж байхгүй шүү дээ. Энэ хоёр зөрүүнээс болж иргэд гомдол гаргаж байна. Хэрэглэгч ямар нэгэн байдлаар хохирох, манай компани хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй.
-Танайд хэчнээн хүн энэ асуудлаар гомдол гаргасан бэ. Тэдний гомдлыг хэрхэн барагдуулж байна вэ?
-“УБЦТС” 600 гаруй иргэний гомдлыг шалгаж байна. Гомдол гаргасан хэрэглэгч бүрийн тоолуурыг шалгаж үзээд, илүү төлбөр гарсан байвал дараа сарынхаас нь суутгаж, хохирлыг нь барагдуулж байна. Ихэвчлэн 20 мянган төгрөгийн доторх илүү, дутуу төлбөрийн зөрүү гарч байна. Илүү төлбөрөөс гадна дутуу төлбөр ч гарч байгаа. Зарим гомдолтай байгаа хэрэглэгчийг “Та кодоо хэл, шалгаад өгье” гэхээр “Манайх түрүү жил их гарсан юм байна. Хүмүүсийг төлбөр өндөр гарлаа гэж бичихээр нь дагаад биччихсэн юм” гэх тайлбар өгөх тохиолдол ч байгаа.
-Цахилгааны төлбөрийг энэ сард ч мөн өмнөх жилийнхтэй дунджилж гаргах юм уу?
-Энэ сараас дунджилж цахилгааны төлбөрийг тооцохгүй. Ажилчдадаа амны хаалтаа зүүж, ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хангаад айлуудаар орж, цахилгааны төлбөр бичих үүрэг өгч байна. Тэгэхээр ямар нэгэн зөв, буруу гомдол, алдаа гарахгүй байх.
-Иргэд цахилгааны төлбөрөө хэрхэн төлж байна вэ?
-Манайх өмнө нь цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийг түдгэлзүүлдэг байсан. Харин одоо төлбөрийн алданги тооцохгүй байна. Мөн цахилгаан эрчим хүчний зүгээс цахилгаан хязгаарлаж, таслахгүй.
“УБЦТС” ТӨХК иргэдээ цахилгааны төлбөрөө цахимаар төлөхийг уриалж байгаа. Эрчим хүчний төлбөр төлнө гэдэг нь бусдынхаа эрчим хүчийг найдвартай хангаж байна гэсэн үг. Хэрэглэгч бүрийн төлбөр “УБЦС”-ын орлогын дансанд төвлөрч айл өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангахад зарцуулагдаж байдаг.
| Б.МӨНХ-ЭРДЭНЭ:Өнгөрсөн сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үетэй дунджилж тооцсон болохоор өндөр гарсан |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |