ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД Б.СҮХБАТ, К.ЁОЛК НАР БАРИЛДАНА
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 21 жүдочин байна. Манай тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ К.Ёолк “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Израилийн 18 настай залуу тамирчин Izhak ASHPIZ-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Бразилын Michel AUGUSTO-той барилдана.
ОУХМ Б.Сүхбат “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Ksawery IGNASIAK-тай таарсан байгаа. Түүнийг хэрэв буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Harim-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД Б.ЭРХЭМБАЯР
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 29 жүдочин байна. ОУХМ Б.Эрхэмбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Киргизстаны Baibol SALAMAT UULU-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Японы Kairi KENTOKU, Литавын Simas POLIKEVICIUS нарын хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД Л.АНХЗАЯА, О.УРАНБАЯР НАР ХҮЧ ҮЗНЭ
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 24 жүдочин байна. Манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Л.Анхзаяа хүч үзнэ. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Cole CHANDLER, Шри Ланкийн Chamara REPIYALLAGE нарын хэн ялсантай барилдана.
Энэ жингийн “В” хэсгийг ОУХМ О.Уранбаяр толгойлон барилдах юм. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Польшийн Marcin KOWALSKI, Бахрейны Mukhamed ALOEV нарын хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД Н.ЖАНГАРАЙ
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 32 жүдочин байна. Залуу тамирчин Жангарай “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Тажикстаны Behruzi KHOJAZODA-тай таарсан. Түүнийг хэрэв ялж чадвал хоёрдугаар тойрогт Бельгийн Matthias CASSE аваргатай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИНД О.ХҮСЛЭН БАРИЛДАНА
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 18 жүдочин байна. ОУХМ О.Хүслэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Тайванийн Shu Huei HSU WANG-тай барилдана. Түүнийг хэрэв ялах юм бол “А” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Японы Reina TANAKA, Португалийн Patricia SAMPAIO нарын хэн ялсантай хийнэ.
| ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |