ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИНД Ж.АНУДАРЬ БАРИЛДАНА
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 16 жүдочин байна. Манай тамирчин өсвөрийн үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Душанбе-2025 Гран слам”-ын аварга, Ж.Анударь “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын хашир туршлагатай, ахмад тамирчин, PARK Eunlee-тэй таарлаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Чилийн 28 настай амаргүй өрсөлдөгч Mary Dee VARGAS LEY, Тайванийн 21 настай Chih-Jou CHIU нарын хэн ялсантай “D” хэсгийн аваргын төлөө барилдах боломжтой болно.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД М.НАНДИН-ЭРДЭНЭ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 13 жүдочин байна. Манай улсын өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Улаанбаатар-2025 Гран слам”-ын мөнгөн медальт М. Нандин-Эрдэнэ их чанга сугалаа татсан байгаа. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Энэтхэгийн 20 настай залуу тамирчин Shraddha Kadubal CHOPADE-тэй барилдана. Түүнийг хэрэв ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн аварга Японы алдарт тамирчин ABE Uta-тай “А”хэсгийн аваргын төлөө барилдах юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД Т.АРИУНЗАЯА, Л.СОСОРБАРАМ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 жүдочин байна. Манай улсын өсвөрийн дэлхийн аварга, өнгөрсөн 2024 оны “Токио-2024 Гранд слам”-ын хүрэл медальт Т.Ариунзаяа, залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам нар барилдана.
ОУХМ Тэрбишийн Ариунзаяа их чанга сугалаа татсан. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Японы Akari OMORI, Энэтхэгийн Yamini MOURYA нарын хэн ялсантай барилдах юм. Хэрэв ялалт авч чадвал “А” хэсгийн аваргын төлөөх барилдааныг дэлхийн аварга Гүржийн Eteri LIPARTELIANI-тай хийх магадлал өндөртэй байгаа.
ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам мөн чанга сугалаа татсан байгаа. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Гүржийн Nino LOLADZE-тэй барилдана. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Японы амаргүй өрсөлдөгч Momo TAMAOKI-тай таарна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН ЖИНД Л.ЭНХРИЙЛЭН, Х. АРИУНТУНГАЛАГ
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 23 жүдочин байна. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л. Энхрийлэн, залуу тамирчин Х.Ариунтунгалаг нар барилдана. Гавьяат тамирчин Л.Энхрийлэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын KIM Yeji-тэй барилдана. Түүнийг ялж чадах юм бол “В” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Японы Narumi TANIOKA, Австрийн Lubjana PIOVESANA, Болгарын Yoana MANOVA нарын хэн ялсантай хийх болно.
Залуу тамирчин Х.Ариунтунгалаг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын KIM Jisu-тэй таарсан байгаа. Түүнийг хэрэв ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Бразилын Nauana SILVA-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-ЫН ЖИНД Ц.ДАГВАДОРЖ БАРИЛДАНА
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 23 жүдочин байна. Манай улсаас залуу тамирчин Цэрэндуламын Дагвадорж барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Peng-Yu CHEN-тэй таараад байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Японы Goki TAJIMA-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД Б.ГОНЧИГСҮРЭН, О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 20 жүдочин байна. Манай улсаас “Улаанбаатар Гранп слам” болон “Абу Даби Гран слам”, “Чиндао Гран при”-гийн аварга, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл нар барилдана.
ОУХМ Б.Гончигсүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Гүржийн Irakli DEMETRASHVILI, Египэтийн Mohamed ABORAKIA нарын хэн ялсантай барилдана. Хэрэв ялалт авч чадвал “В” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Японы OTA Hyoga-тай хийнэ.
ОУХМ О.Цэцэнцэнгэл “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт дэлхийн аварга Гүржийн Guram TUSHISHVILI-тэй барилдах байсан боловч Гурам Тушишвили барилдахгүй болсон учир “С” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Японы Kazuya SATO, ОХУ-ын Valerii ENDOVITSKII, Гайнын Moustapha FOFANA нарын хэн ялсантай хийнэ.
| ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |