Монголын хүндийн өргөлтийн спортын ирээдүй болсон, найдвар хүлээлгэж буй тамирчдын нэг нь “Ээрмэл" клубийн тамирчин, спортын мастер Оюунболдын Оюунжаргал билээ. Тэрбээр 2003 оны энэ өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд мэндэлжээ. О.Оюунжаргал хүндийн өргөлт, жүдо бөх, пауэрлифтинг, гар барилдааны төрлөөр хичээллэдэг. Пауэрлифтингийн ОУХМ цолтой. Хэвтээ шахалтын залуучуудын Ази тивийн аварга, улсын дээд амжилт, рекордын эзэмшигч тамирчин юм. Хүндийн өргөлтийн 2025 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 194 кг-ыг өргөж, спортын мастерын болзол биелүүлсэн юм.
Хүндийн өргөлтөөр хүүхдийн спортын 5-р их наадмын хүрэл, 6-р их наадмын алтан медальтай. Өсвөрийн төрөлдөө зургаан удаа УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Залуучуудын УАШТ-ээс мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Мөн жүдо бөхийн өсвөр үеийн нэрэмжит тэмцээнээс хүрэл авч байсан. Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аваргын багийн хүрэл медальтай.
Хэвтээ шахалтын залуучуудын Азийн аваргын алтан медальтай. Насанд хүрэгчдийн Азийн аваргын мөнгө, залуучуудын ангиллаас алтан медаль хүртэж байв. Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн улсын аваргын дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай. Залуучуудын УАШТ-д хоёр удаа түрүүлж байсан. Пауэрлифтингийн гараар таталтын насанд хүрэгчдийн хоёр удаагийн улсын аварга, бүх жингийн рекордыг эзэмшдэг шилдэг тамирчин юм.
| ЭНЭ ӨДӨР ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТАМИРЧИН О.ОЮУНЖАРГАЛ МЭНДЭЛЖЭЭ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |