Чөлөөт бөхийн МУГД Бямбажавын Баттулга Н.Өсөхбаяраас допинг илэрсэн байдалд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байна. Тэрбээр допинг бол шударга ёсны эсрэг үйлдэл мөн. Допинг хэрэглэсэн тамирчин тухайн үед өрсөлдөгчдөө шударга бусаар хохироож байна. Энэ бол зүгээр нэг дүрэм зөрчсөн хэрэг биш. Харин өрсөлдөгчийн боломж, амжилтыг дээрэмдсэн явдал. Өмнөх шинжилгээнд илрүүлээгүй байлаа гээд хэрэглээгүй гэсэн үг биш. Тамирчид допингийн төрлийн бодисыг нарийн хугацаа, тунгаар хэрэглэж, шинжилгээнд илрүүлэхгүй байх “Арга заль” ашигладаг. Тиймээс “Өмнө нь илрээгүй” гэдэг нь хэрэглээгүй гэдгийг баталдаггүй юм.
Допинг хэрэглэгчийн тэсвэр, хүч бодитоор нэмэгддэг. Барилдаан дээр допинг хэрэглэсэн бөх хүч чадал, тэсвэртэй байдлаараа бусдаас хэт давамгай байдаг нь илт харагддаг. Шийтгэл бол зөвхөн нэг хүний асуудал биш, нийт спортын нэр хүндийн асуудал. Шийтгэл ногдуулахдаа сэтгэл хөдлөлөөр биш, шинжлэх ухаан, бодит байдалд тулгуурлах ёстой.
Допинг хэрэглэсэн хүнийг өмөөрөх нь дараагийн үеийг зөвшөөрөгдсөн мэт сэтгэгдэлтэй болгож, спортын суурь үнэт зүйлсийг үгүй хийдэг. “Харамсалтай байна, уучлаарай” гэдэг хандлагаар хандах ёсгүй. “Хариуцлагатай, ухаалгаар” хандах ёстой. Өөрөө хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн ч энэ нь хохирогч тамирчдыг “уучилж” чадахгүй.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас бүх цаг үед хэрэглэхийг хориглосон допинг илэрсэн. Дүрмийн дагуу дөрвөн жил эрхийг нь хасч, шинэ цолыг хураана гээд цагаан дээр хараар бичсэн байгаа. Өөрөө хүлээн зөвшөөрсөн тул гурван жил эрхээ хасуулах л хөнгөлөлт байгаа.
Допинг хэрэглэдэг хүмүүс стериодоо гадагшлуулахын тулд биеэс хөөгч бодис хэрэглэдэг. Тэрийг битгий допинтой холбож тайлбарла. Хараад байсан бүүр допинг хэрэглэсэн хүнийг өмөөрөх хандлагатай болоод явчлаа. Тийм юм байхгүй шүү. “МОНАДА” хэрэглэсэн бодисыг нь яаралтай зарлах хэрэгтэй. Допинг бол бүх цаг үед хориотой.
МУГД Бямбажавын Баттулга.

| Н.ӨСӨХБАЯРААС БҮХ ЦАГ ҮЕД ХОРИГЛОСОН ДОПИНГ ИЛЭРСЭН ШҮҮ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |