Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн цуврал “Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Гранд слам” тэмцээн долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “AIC Steppe Arena”-д болох гэж байна. Энэ удаагийн “Их дуулга” тэмцээн жүдо бөхийн 2025 оны ДАШТ-ий дараа болж байгаа нь онцлогтой юм. Мөн “Лос-Анжелес-2028” олимпын чансааны оноо олгох эхний тэмцээн, олимпын шинэ цикл эхэлж байгаа гэдэг утгаар шинэ, залуу тамирчдын дунд гол өрсөлдөөн өрнөх бололтой. Тус “Их дуулга” тэмцээнд 29 орны эрэгтэй 148, эмэгтэй 99 тамирчин, нийт 247 тамирчин өрсөлдөх мэдүүлгийг одоогоор өгөөд байгаа юм. Харин Монгол Улс тэмцээн зохион байгуулагч орны хувьд нэг жинд дөрвөн тамирчин барилдуулах давуу эрхтэй байгаа.
Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар гранд слам” тэмцээн гурав дахь удаагаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн “Гранд слам” тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”, МЖБХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хөгжлийн корпораци”, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулна.
.jpg)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИН:
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 22 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Энэ жинд Азербайжаны Balabay AGHAYEV, Turan BAYRAMOV, ОХУ-ын Iznaur SAAEV, Тажикстаны Mehrzod SUFIEV, Узбекистаны Doston RUZIEV, Kamoliddin BAKHTIYOROV, Украины Artem LESIUK, Японы Hayato KONDO, Hiroto SHIRAKANE, Өмнөд Солонгосын CHOI Jeongung нарын амаргүй өрсөлдөгчид байна. Манай улсаас ОУХМ Э. Ариунболд, ОУХМ К. Ёолк,ОУХМ Э. Сумъяабазар, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, залуу тамирчин Н. Мэндсайхан нар барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИН:
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 27 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Энэ жинд Молдавын алдарт Denis VIERU, Украины Bogdan IADOV, Өмнөд Солонгосын KIM Channyeong, Японы залуу тамирчин Hinata ONO болон ОХУ, Узбекистан, Казахстан, Тажикстан, Азербайжаны залуу тамирчид байна. АНУ-аас 19 настай залуу тамирчин Эрдэнэцогтын Билэгт барилдах ажээ. Манай улсаас МУГТ Ё.Басхүү, ОУХМ Б. Эрхэмбаяр, залуу тамирчин Ө.Жанцандорж, Ө. Бямбасүрэн нар хүч сорин өрсөлдөнө.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИН:
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 24 тамирчин барилдах мэдүүлгийг одоогоор өгөөд байна. Энэ жинд Японы залуу тамирчин Yusuke TAKEICHI, Yudai TANAKA, Өмнөд Солонгосын LEE Eunkyul, KIM Hwigeon, ОХУ-ын Karen GALSTIAN, Saikhan SHABIKHANOV болон Гүрж, Узбек, Казах, Украин, Тажик, АНЭУ-ын залуу тамирчид өрсөлдөнө. Манай улсаас ОУХМ Л. Анхзаяа, ОУХМ О.Уранбаяр, Ж. Энхтөр, Л. Энхдөл нар барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИН:
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 26 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жинд Японы Yuhei OINO, Өмнөд Солонгосын LEE Seungchan, LEE Myeongseo, ОХУ, Узбек, Казах, Киргиз, Франц, Хятад, Молдав, Унгар, Бахрейн зэрэг улсын залуу тамирчид барилдана. Манай улсаас О. Шинэбаяр, Г.Батсугар, Н.Мөнхбаяр, Г.Түвдэнрэнчин нар хүч сорин өрсөлдөхөөр болжээ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-ЫН ЖИН:
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 20 тамирчин барилдан мэдүүлэг өгсөн байна. Энэ жинд ОХУ, Франц, Япон, Өмнөд Солонгос, Гүрж, Казах,Тажик, АНЭУ, Хятад, Румын,Бахрейн зэрэг орны залуу тамирчид барилдах бололтой. Манай улсаас Ц.Ган-Эрдэнэ, Ц.Дагвадорж, ОУХМ Г.Болор-Очир, Г.Очирбал нар барилдах юм байна. ОУХМ Г.Болор-Очир эргэн дэвжээндээ ирээд жин өгсөн 90 кг-ын жинд хэрхэн барилдах нь сонирхол татаж байгаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-ЫН ЖИН:
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 17 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Энэ жинд дэлхийн аварга Испанийн шилдэг тамирчин Nikoloz SHERAZADISHVILI, Украины Anton SAVYTSKIY, Унгарын Zsombor VEG, Бахрейны Said SADRUDINOV болон ОХУ, Тажик, Хятад , Швед, Өмнөд Солонгосын залуу тамирчинд байна. Манай улсаас Б.Хүдэрчулуун, А.Энхбаяр, Д.Баярбаясгалан, А.Мөнх-Эрдэнэ барилдах юм.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИН:
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 12 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жинд ОХУ-ын Denis BATCHAEV, Узбекистаны Utkirbek TUROBOYEV, Польшийн Grzegorz TERESINSKI, Гүржийн Saba KARDAVA, Тажикстаны Mansur RAHMON, Японы Daigo KAGAWA, Хятадын 18 настай залуу тамирчин Houding WEI нар барилдах юм. Манай улсаас ОУХМ Б.Гончигсүрэн, ОУХМ О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц,Г.Хангарьд нар өрсөлдөнө.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИН:
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 12 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Энэ жинд ОХУ-ын хашир туршлагатай тамирчин Sabina GILIAZOVA, Marina VOROBEVA, Японы залуу тамирчин Mitsuki KONDO, Германы Sarah ISCHT, Францын Anais PERROT, Marine GILLY, Хятадын ZHOU Yiling, Узбекистаны Ulbusin KHAKIMOVA нарын гадаадын бөхчүүд барилдана. Манай улсаас ОУХМ Г.Наранцэцэг, ОУХМ Ж.Анударь, Н.Ундрахбаяр, А.Мишээл нар хүч сорин өрсөлдөнө.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИН:
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд16 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Энэ жинд Японы Kokoro FUJISHIRO, Францын Astride GNETO, Blandine PONT, ОХУ-ын Glafira BORISOVA, Өмнөд Солонгосын HWANG Suryeon болон Хятад, Узбек, Казахын тамирчид байна. Манай улсаас Б. Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ, О.Оюунчимэг, Ц.Гал-Од нар барилдана. Оюунгэрэлийн Оюунчимэг энэ удаа 57 кг-аас доош жин хасан, бууж барилдах бололтой.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИН:
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 14 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Японы Megumi FUCHIDA, Хорватын Ana Viktorija PULJIZ, ОХУ-ын Kseniia GALITSKAIA, Финландын Pihla SALONEN болон Хятад, Өмнөд Солонгос, Тажикстан, Узбекистаны тамирчид барилдах бололтой. Манай улсаас М.Цэндбазар,Х.Энхжин, Л.Сосорбарам, Г.Ундрал нар барилдана. ОУХМ Л.Сосорбарам 52 кг-аас жин өгсөн 57 кг-д барилдах юм байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН ЖИН:
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 15 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жинд Японы Kirari YAMAGUCHI, Minami AONO, Германы Friederike STOLZE, Хорватын Nina SIMIC, Францын Gaetane DEBERDT, ОХУ-ын Stefaniya VLASOVA, Бельгийн Mina LIBEER, Хятадын LIU Han, QIU Shangyu, Өмнөд Солонгосын LEE Juyeon, Узбекистаны Nodira YULDASHEVA нарын тамирчид өрсөлдөнө. Манай улсаас ОУХМ Б.Ганхайч,залуу тамирчин Х.Маралмаа,Ц.Сүнжидмаа, Х.Ариунтунгалаг нар барилдах юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-ЫН ЖИН:
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 17 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жинд Шведийн Ida ERIKSSON, Японы Utana TERADA, Хятадын FENG Yingying, LIU Lu, Германы Tayla GRAUER, Польшийн Aleksandra KOWALEWSKA, Өмнөд Солонгосын YANG Jiyoung, KIM Hyemi, Португалийн TIMO Barbara, ОХУ-ын Tamara LISHCHENKO, Zlata SUPRUNENKO, Узбекистаны Farangiz KHOJIEVA нар барилдана. Манай улсаас ОУХМ Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй, С.Лхагвадулам, У. Анужин нар өрсөлдөнө.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИН:
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 14 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жинд Японы Mami UMEKI, Португалийн Patricia SAMPAIO, Германы Julie HOELTERHOFF, Францын Liz NGELEBEYA, BI Oceane ZATCHI, ОХУ-ын Nadezhda TATARCHENKO, Aleksandra BABINTSEVA, Хятадын PENG Yuxiao, WU Hongtao, Өмнөд Солонгосын KIM Juyun нар барилдана. Манай улсаас Ж. Урангоо, А. Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Л.Болор-Эрдэнэ нарын залуу тамирчид өрсөлдөнө.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИН:
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 11 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Тус жинд Францын Lea FONTAINE, Хорватын Helena VUKOVIC, Хятадын AYIMAN Jinesinue, LIANG Ye, ОХУ-ын Anastasiia KHOLODILINA, Veronika KAFANOVA, Тажикстаны 19 настай залуу тамирчин Viktoriia KISELEVA нар барилдана. Манай улсаас ОУХМ А.Адъяасүрэн, ОУХМ Д. Номинзул, Э. Энхзул, Э.Жаргалмаа нар өрсөлдөнө.
| “УЛААНБААТАР-2025” ГРАНД СЛАМД ЗАЛУУ ТАМИРЧДЫН ӨРСӨЛДӨӨН ӨРНӨХ БОЛОЛТОЙ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |