Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, жүдочдын дунд “Орос Эрка” хэмээн нэрлэгддэг ОУХМ У.Эрдэнэбаатар багш томилогдон ажиллахаар болж байна. Тэрбээр Орхон аймаг, Эрдэнэт хотоос гаралтай. 1990-ээд оны үеийн Монголын 60 кг-ын шилдэг жүдочдын нэг билээ. У.Эрдэнэбаатар багш ОХУ-ын Эрхүү хотын “JUDO MORI” клубт багш, дасгалжуулагчаар ажиллаж байв. Түүний Орос шавь нар Оросын холбооны Улсын шигшээ багт багтан олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байгаа. У.Эрдэнэбаатар багш Махмадбек Махмадбеков, Мурад Чопанов, Рамазан Абдулаев нарын ОХУ-ын шигшээ багийн шилдэг жүдочдыг гаргаж ирсэн. У.Эрдэнэбаатар багшийн шавь Оросын 73 кг-ын жингийн шилдэг жүдочин Махмедбек Махмедбеков Тажикстан гаралтай Оросын иргэн билээ. Махмедбеков 2021 онд “Казань”, “Баку”-ийн “Их дуулга”-д түрүүлсэн. Өсвөр үе, залуучуудын олон тэмцээнд тэргүүлж байв. Харин түүний ах нь Тажикстан Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Сомон Махмадбеков юм.

У Эрдэнэбаатар багш хойд хөрш ОХУ-д олон жил ажиллан, амьдарч өндөр нэр хүндтэй дасгалжуулагч болсон билээ. Тэрбээр өөрийн зүгээс бүх зардлыг гарган Монголын залуу тамирчдыг Эрхүү хотод хамтарсан бэлтгэл болон нөхөрсөг тэмцээнд оролцох боломжийг нээн өгч, Монголын залуу жүдочдын ур чадварыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм.

Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсч хөгжөөд 50 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд Монгол Улсын жүдо бөхийн Улсын шигшээ дасгалжуулагчаар ажиллаж байсан үе үеийн ахлах дасгалжуулагчдын үед манай жүдочид тив, дэлхий олимпын наадамд амжилттай оролцож, багагүй амжилт гаргасан Олимп, дэлхийн медальтнууд эдгээр багш нарын удирдлага дороос олноор төрөн гарчээ.
Олимпын наадамд Жүдо бөхийн шигшээ багийг удирдан оролцож, тамирчдыг медаль байрт хүргэсэн ахлах дасгалжуулагчид хэн, хэн байсныг сонирхуулъя. “Москва 1980” олимпын наадамд Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГД Ч.Насантогтох шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, Москвагийн олимпоос МУГТ Ц.Дамдин мөнгө, МУГТ Р.Даваадалай хүрэл медаль хүртэж байв. “Атлана 1996” олимпын наадамд Ардын багш, МУГТ О.Балжинням жүдо бөхийн улсын шигшээ багийг удирдан оролцсон. Тус олимпын наадмаас МУГТ Д.Нармандах хүрэл медаль хүртсэн.

Харин “Афин 2004” олимпын наадамд ахлах дасгалжуулагчаар Ч.Насантогтох багш ажиллаж, МУГТ Х.Цагаанбаатар хүрэл медаль авсан. “Бээжин 2008” олимпын наадамд Ч.Насантогтох багш мөн ахлах дасгалжуулагчаар ажиллаж МУГТ Н.Түвшинбаяр алтан медаль хүртсэн. “Лондон 2012” олимпын наадамд О.Балжинням аварга, ахлах дасгалжуулагчаар ажиллаж, МУГТ Н.Түвшинбаяр мөнгө, МУГТ С.Ням-Очир хүрэл медаль авч байлаа. “Рио Де Жанейро 2016” олимпын наадамд мөн О.Балжинням аварга ажиллаж МУГТ Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн.

“Токио 2020” олимпын наадамд МУГТ, МУГД Х.Болдбаатар жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, МУГТ Ц.Цогтбаатар, МУГТ М.Уранцэцэг нар хүрэл медаль авч байв. “Парис 2024” олимпын наадамд Х.Болдбаатар дахин ахлах дасгалжуулагчаар ажиллаж МУГТ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртээд байгаа. Одоо “Лос Анжелес-2028” олимпод Монголын жүдочдоос хэн хэн медаль хүртэх нь У.Эрдэнэбаатар багшаас хамаарах боллоо.
| ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ У.ЭРДЭНЭБААТАР ГЭЖ ХЭН БЭ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |