Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болж буй жүдо бөхийн 2024 оны ДАШТ-ийн хоёр дахь өдрийн хэсгийн барилдаанууд өнөөдөр 14:20 цагаас эхэлнэ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 66, 73 кг жингийн барилдаанууд явагдана. ДАШТ-ий эхний өдөр манай жүдочдоос ОУХМ Б.Баасанхүү дэлхийн аварга болж, ОУХМ Г.Наранцэцэг шагналт долдугаар байрт шалгарсан билээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 41 тамирчин барилдана. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 22-д эрэмбэлэгдсэн, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдсэн МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, дэлхийн чансааны 50-д бичигдсэн ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй дэлхийн чансааны 38-д эрэмбэтэй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар барилдана.
МУГТ Л.Энхрийлэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Австрийн Laura KALLINGER-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Германы Pauline STARKE-тай барилдана.
ОУХМ М.Ичинхорлоо “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Энэтхэгийн Yamini MOURYA-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Өмнөд Африкийн Jasmine MARTIN-тай барилдана. ОУХМ Б.Алтанцэцэг “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Сербийн Marica PERISIC-тэй барилдана.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 58 тамирчин барилдана. Тус жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ, дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдсэн Ёндонпэрэнлэйн Басхүү, Азийн тивийн аварга, дэлхийн чансааны дөрөвт бичигдсэн ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй дэлхийн чансааны 18-д бичигдсэн, Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Баянмөнхийн Нармандах нар хүч сорино.
ОУХМ Б.Эрхэмбаяр “С” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойргийн барилдаанд гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Венусуэль, Туркменистаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
МУГТ Ё.Басхүү “D” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Италийн Elios MANZI, Словакын Matej POLIAK нарын хэн ялсантай барилдана.
ОУХМ Б.Нармандах “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Murad CHOPANOV-той таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Гүржийн Vazha MARGVELASHVILI-тай барилдана.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 52 тамирчин барилдана. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 28-д эрэмбэлэгдсэн, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, дэлхийн чансааны 98-д эрэмбэлэгдсэн, ОУХМ Лавжаргалын Анхзаяа нар барилдана.
ОУХМ Б.Эрдэнэбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Молдавын Petru PELIVAN-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Тажикстаны Behruzi KHOJAZODA-тай барилдана.
ОУХМ Л.Анхзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Живоутын Aden-Alexandre HOUSSEIN таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Гүржийн олимп, дэлхийн аварга Lasha SHAVDATUASHVILI-тай барилдана.
| ДАШТ-ИЙ ХОЁР ДАХЬ ӨДӨР МАНАЙ ЗУРГААН ЖҮДОЧИН БАРИЛДАНА |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ Д.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |