Улсын баяр наадмын тавын давааны найраа 800 сая төгрөгт хүрсэн гэдгийг М.Бадарч баталлаа. 2023 оны улсын баяр наадмын тавын даваанд Б.Бадарч аймгийн арслан Б.Баянмөнхийг амлан барилдсан. Энэ үеэр улсын цолны босго алхах гэсэн аймгийн арслан тохироо хийхээр оролдсон бололтой. Энэ тухай ч хуралдааны үеэр М.Бадарч хэллээ. Ес даван түрүүлсэн М.Бадарч зургаагийн даваанд улсын начин Э.Даштай хүчийг давсан. Долоогийн даваанд улсын харцага С.Сүхбаттай барилдсан бол наймын даваанд улсын О.Хангайг өвдөг шороодуулсан. Есийн даваанд улсын гарди Ц.Бямба-Отгоныг давж түрүүлсэн билээ. М.Бадарч ямартайж бусдын санал болгосон 800 сая төгрөгт унаагүй ч допингт уначих шиг боллоо.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд хүчит 512 бөхийн барилдаан уран мэх, эр бярын гайхамшгийг үзүүлсэн билээ. Гэвч наадмын дараачаас допингийн асуудал эхэлж, бөх сонирхогчид таамгаа дэвшүүлж байв. Гэтэл улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчаас допинг илэрсэн гэх асуудал цахим ертөнцөд тарж эхэлсэн. Удалгүй шинжилгээний хариу ирж, таамгийн дагуу М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн билээ. шинжилгээний хариутай санал нийлээгүй М.Бадарч Солонгос Улсыг зорьж, шинжилгээний лабораторид өөрийн биеэр очиж дахин шинжилгээ өгөх хүсэлт гаргасан байдаг.

Олон улсын арбитрын шүүх хуралдаж эцсийн шийдвэр гарах хүртэл М.Бадарчийн барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн бөгөөд допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасгаж барилдах эрхийг нэг жилээр хасах боломжтой гэдгийг сануулсан байна. Мөн хуралдааны үеэр М.Бадарч дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Миний зүгээс хувь хүний хувьд хардалт байгаа. Тухайн үед тавын даваанд даваагаа наймаалцаач гээд 800 сая төгрөг санал болгосон юм. Эдгээр хүмүүсийн явуулга байж болзошгүй. Хүний нэр дурдмааргүй байна. Илэрсэн гэх бодисын тухай би мэдэхгүй. Халуун савтай цай гэх мэт ирэх тохиолдол байна. Өөрийн дэвжээний багш нар учир тэднийг хардах зүйл алга” гэжээ. Мөн Бадарч цааш үргэлжлүүлэн “Шинжилгээний савыг сольсон байх магадлалтай. Шинжилгээ өгөх өрөөнд би савны тухай асуусан ч мэргэжлийн хүмүүс юу ч хэлээгүй. Сав солигдсон байх магдлал өндөр байна” гэсэн байна.
Мөн шүүхийн шийдвэрийг даргалагч Г.Батзаяа “Допингийн давж заалдах комисс нь дүрмийн зөрчил мөн эсэхийг тогтооно. Хэрэв зөрчсөн байвал шийтгэлийг эцэслэн оногдуулах эрхийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас шилжүүлж авсан. Энэ хүрээнд маргааныг хянасан. М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдож байгаа учраас хамтран ажиллахыг санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл хэн тэр бодисыг хэрэглэхэд нөлөөлсөн, худалдсан, санал болгосон талаар хамтран ажиллах мэдэгдэл албан ёсоор хүргүүлнэ. Хэрэв хамтран ажиллах ажиллагааг дэмжиж, зохих байгууллагуудтай гэрээ байгуулбал оногдуулсан шийтгэлийг бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх боломжтой. Хэрэв М.Бадарч допингийн бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэг жилээр оногдуулсан шийтгэлийг багасгах боломжтой. Иймд давж заалдах шатаар үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж буй комиссын хувьд анхан шатны шийдвэрийг нөхөн бүрдүүлэх боломжгүй тул мэдэгдлийг тамирчин М.Бадарчид албан ёсоор гардуулан өгч, шийдвэрлэж, мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд хариу тайлбарыг спортын арбитрын дэргэдэх давж заалдах комисст ирүүлэхийг нэхэмжлэгч М.Бадарчид даалгаж байна” гэжээ.
.jpg)
М.Бадарч допинг хэрэглэсэн, нэмээд хүн гүтгэсэн хэрэгт унах уу. Допингийн асуудалд унасан М.Бадарч шүүх хурлын үеэр өөрийгөө өмгөөлж хэд хэдэн асуудал сөхлөө. Тухайлбал 800 сая төгрөгийн асуудлыг ил болгосон. Хэрэв энэ нь худал бол М.Бадарч нэмээд хүн гүтгэсэн хэрэгт унах нь ээ.
Спортын Арбитрын шүүх М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн байдаг. Энэ талаар М.Бадарчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шижирбат өөрийн байр сууриа мөн илэрхийлжээ. Тэрбээр “Тамирчны эрхийг зөрчсөн, допингийн шинжилгээний стандартын өчнөөн алдаанууд гарчихсаныг хүлээн зөвшөөрч, М.Бадарчийн эдлэх ёстой эрхийг Спортын арбитр дахин өгч хэлэлцэхээр боллоо. М.Бадарчийн хэлсэн үгийг ойлгож ядаад байх юу байна. М.Бадарч хүн гүтгээд худлаа хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх “Намайг гүтгэлээ” гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ. Ховдын нэг бөх М.Бадарчийг “Өгчихөөч” гэхээр нь “Үгүй ээ яс үзнэ” гэж хэлэхэд нь “Бид нар юм юмаараа бяртай байгаа шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Үгэн дотор үг гэж, энэ юу гэсэн үг юм вэ. Чамаас допинг илрүүлж чадна шүү гэсэн утга байна шүү дээ” гэжээ.
Улсын баяр наадамд ес даван түрүүлсэн М.Бадарчын цолыг хураах асуудал ирэх долоо хоногийн пүрэв гарагт тодорхой болох аж. М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдвол цолоо хураалгаж, гарди цолтой болно. Харин Ц.Бямба-Отгон гарди улсын арслан цол хүртэх юм. Мөн зургаагийн даваанд унасан улсын харцага С.Сүхбат заан, наймын даваанд унасан Монголын Улсын аварга О.Хангай чимэг нэмэх юм. Үүнээс гадна 800 сая төгрөг санал болгосон гэх аймгийн арслан Б.Батмөнх улсын начин цол хүртэнэ.
| М.БАДАРЧ ЦОЛОО ХУРААЛГАЖ, НЭМЭЭД ХҮН ГҮТГЭСЭН ХЭРЭГТ УНАХ УУ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ Д.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |