“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан улс орон даяар өрнөж байна. Болзолт уралдааны хүрээнд зохиогдож буй ерөнхий боловсролын найман сургуулийн хоорондох олимпиад өнөөдөр нээлтээ хийлээ.
“Олимпизм-соёл-спорт” нэртэй энэхүү олимпиадад Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор, Өвөрхангай аймгийн Нэгдүгээр сургууль, нийслэлийн Баянзүрх дүүргийн 102, 14 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль, Баянгол дүүргийн 93- дугаар сургууль, “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн шилдэг сурагчид өрсөлдөж байна. Сургууль бүрийг төлөөлөн 11- дүгээр ангийн 12 хүүхэд оролцож байгаа бөгөөд тэд бие бялдрын болон онолын мэдлэг чадвар, урлагийн үзүүлбэрээр хоорондоо өрсөлдөх юм. Бие бялдрын ерөнхий бэлтгэлжилтийн сорилын дүнг зиг заг гүйлт, байрнаас уртад харайх, гар дээр суниах, цагаригт бөмбөг шидэх болон багийн буухиа уралдааны нийлбэрээр гаргана.
Харин онолын мэдлэгийг Эртний Грекийн олимпын наадам, Орчин үеийн олимпын наадам, 10, 11дүгээр ангийн биеийн тамирын онолын мэдлэг, Монголын олимпын хөдөлгөөн Монгол Улсын олимпын медальтай тамирчид сэдвийн хүрээнд авна. Улмаар “Олимпизм-соёл урлаг” тэмцээнийг зургаан төрлөөр зохион байгуулж, нэгдсэн оноог гаргах юм. Олимпиадын эхний гурван байрт орсон багууд цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болох юм. “Олимпизм-соёл-спорт” сэдэвт олимпиад Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжлээд маргааш өндөрлөнө.
| “Шилдэг найман сургууль”-ийн сурагчид өрсөлдөж эхэллээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |