Казах түмний наурыз буюу нарны баярыг угтан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээг энэ сарын 18-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Орхон аймаг, Эрдэнэт хотод 800 орчим Казах үндэстэн ажиллаж, хөдөлмөрлөн амьдарч буй. “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд нийт иргэд өргөнөөр оролцож өвөрмөц соёл, ёс заншилтай танилцахыг уриалж байна. Мөн энэ үеэр үндэсний өв соёлыг харуулсан үзэсгэлэн худалдаа гарна.
Казах түмний ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэ жил нийслэл Улаанбаатар хотод 13 дахь жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулсан.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрийддэг. Бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсч, өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Өнөөг хүртэл хадгалж ирсэн энэхүү уламжлалаа 2010 онд Юнескогийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсорр бүртгүүлсэн юм.
Бүргэдийн баяр нь тэмцээн уралдааны хэлбэрээр зохион байгууулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Түүнчлэн бүргэдээр холоос ангийн чихмэл бариулах, морьтой эрчүүдийн тулам булаалдах гэх мэт уламжлалт тэмцээн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүргэдчинг шалгаруулах юм.
| Орхон аймагт “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээг зохион байгуулна |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |