Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат, Монгол Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар нарын гэр бүл, Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат нарт Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас хүндэтгэл үзүүллээ.
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан Төв түмний золголт арга хэмжээний хүрээнд 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 оны Улсын их баяр наадамд түрүүлж, 1972, 1975, 1978, 1980 онуудад үзүүрлэн нийт 23 удаа шөвгөрч, цагаан сарын барилдаанд зургаан удаа түрүүлэн, дөрвөн удаа үзүүрлэж, 1968 онд олимпын их наадмаас чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль, 1967 онд ДАШТ-ээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан домогт аварга Жигжидийн Мөнхбат билээ.
Улсын их баяр наадамд 1976, 1986 онуудад түрүүлж, 1979, 1983, 1985 онуудад үзүүэрлэн 11 удаа шөвгөрч, 1980, 1984, 1985 оны цагаан сарын барилдаанд түрүүлсэн, самбо бөхийн ОУХМ, ховор заяах арал жинтэй, эгнэшгүй хүчтэй аварга Дагвацэрэнгийн Хадбаатар юм.
Угсраа мэх, уран хурц барилдаанаараа ард олноо "жижиг" хэмээн алдаршсан, 2000, 2001, 2004 оны үндэсний их баяр наадамд түрүүлэн 1993, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 онуудад шөвгөрч, цагаан сарын барилдаанд хоёр түрүүлэн, нэг удаа үзүүрлэж, үндэсний бөхийн оргилд хүрч дархан аварга цол хүртэж, ард түмэндээ хүндлэгдсэн идэр залуу, их хүчтэн бол Агваансамдангийн Сүхбат яах аргагүй мөн.
| Төв аймгаас төрсөн үндэсний бөхийн гурван аваргад хүндэтгэл үзүүлэв |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |