
Усан бар жилийн цагаан сарын барилдаан 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр болсон. Тус барилдаанд 256 барилдсан. Энэ удаагийн барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт улсын гарьд М.Бадарч, улсын.харцага Т.Баасанхүү нар шалгарч үлдсэн.
Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан битүүний өдрийн барилдаан 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр болсон. Тус барилдаанд 256 зодоглосон. Энэ удаагийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн. Их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат нар шалгарч үлдсэн.
Төгөлдөр сайхан хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан 2018 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр болсон. Тус барилдаанд 256 бөх зодоглож улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн. Их шөвөгт улсын арслан Ц.Содномдорж, улсын аварга Ч.Санжаадамба нар шалгарч үлдсэн.
.jpg)
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан цагаан сарын битүүний өдрийн барилдаан 2017 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болсон. Тус барилдаанд 256 бөх зодоглож улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүлэсэн. Их шөвөгт улсын гарьд. Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлдсэн.
Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр болсон. Тус барилдаан 256 бөх зодоглож улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн. Их шөвөгт улсын харцага Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү нар шалгарч үлдсэн.
Галзууруулагч хэмээх модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан цагаан сарын битүүний өдрийн барилдаан 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр болсон. Тус барилдаанд 256 бөх зодоглож улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн. Их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын начин Р.Пүрэвдагва нар шалгарч үлдсэн.

Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болсон. Тус барилдаанд 256 бөх зодоглож улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэсэн. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар шалгарч үлдсэн.
Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан 2013 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр болсон. Тус барилдаанд 256 бөх зодоглож улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын аварга, С.Мөнхбат үзүүрлэсэн. Их шөвөгт улсын арслан Д.Ганхуяг, улсын начин, Б.Пүрэвсайхан шалгарч үлдсэн.

Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн баярт зориулсан, цагаан сарын битүүний өдрийн барилдаан 2012 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон. Тус барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын аварга Х.Мөнхбаатар үзүүрлэсэн. Их шөвөгт улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарч үлдсэн.
Илжиг хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан, цагаан сарын битүүний өдрийн барилдаан 2011 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр болсон. Тус барилдаан аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, улсын аварга Х.Мөнхбаатар үзүүрлэсэн. Их шөвөгт улсын начин Цацабшир, аймгийн арслан Ж.Чулуунбат шалгарч үлдсэн.

| Сүүлийн арван жилд цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхчүүд |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |