Израиль Улсын Тел Авив хотод энэ сарын 16-18-ны өдрүүдэд жүдо бөхийн “TEL AVIV GRAND SLAM 2023” тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд 54 орны эрэгтэй 208, эмэгтэй 190, нийт 398 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 26 барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас ОУХМ Э.Сумъяабазар, Б.Сүхбат нар барилдана. 66 кг-ын жинд 31 бөх байна. Энэ жинд Л.Өнөболд барилдах юм. Харин 73 кг-д 34 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар. Б.Эрдэнэбаяр нар 73 кг-д хүч үзнэ. 81 кг-д 31 бөх барилдах юм.
Манай улсаас 81 кг-д ОУХМ Г.Болор-Очир, Б.Батболд нар барилдана. 90 кг-д 41 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Энэ жинд ОУХМ Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн нар барилдах юм. Харин -100, +100 кг-ын жинд манай улсаас барилдах тамирчин одоогоор мэдүүлэг өгөөгүй байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 26 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Тус жинд ОУХМ Г.Наранцэцэг барилдах юм. 52 кг-ын жинд мөн 26 бөх барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жинд манай улсаас залуу тамирчин М.Нандин-Эрдэнэ хүч сорино. 57 кг-ын жинд 37 тамирчин барилдах аж. Энэ жинд манай улсын залуу тамирчин О.Оюунчимэг өрсөлдөнө. 63 кг-д 32 бөх барилдах юм байна. Манай улсаас залуу бөх Д.Есүй хүч үзнэ.
Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 33 тамирчин өрсөлдөнө. Энэ жинд манай улсаас Б.Баасанжаргал барилдана. -78 кг-ын жинд 17 бөх барилдах мэдүүлэг өгчээ. Энэ жинд манай залуу бөх О.Хүслэн өрсөлдөнө. +78 кг-ын жинд 19 бөх барилдах юм. Энэ жинд манай улсаас Д.Номинзул барилдах мэдүүлэг өгсөн байна.
| Жүдо бөхийн “TEL AVIV GRAND SLAM 2023” тэмцээн болно |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |