Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам “Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт” уриан дор өчигдөр снөүбоардын төрлөөр эхэлж, улсын аваргууд тодорлоо. Насанд хүрэгчид болон өсвөр нас, 14 хүртэлх гэсэн гурван насны ангиллаар фрийстайл, параллель слалом эмэгтэй, эрэгтэй төрлөөр нийслэлийн Хан-Уул, Багануур, Баянзүрх, Төв, Орхон зэрэг аймаг дүүргийн 40 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорив.
Тус тэмцээний шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Спорт цогцолборын захирал Ш.Даваахүү болон бусад албаны хүмүүс гардуулав.
Тэмцээний шүүгч Монголын снөүбоардын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Отгонбор “Сүүлийн жилүүдэд снөүбоардаар хичээллэгсдийн сонирхол ихээхэн нэмэгдсэн. Улаанбаатар хотод скай ресорт цанын бааз дээр тамирчид маань бэлтгэл сургуулилтаа хийдэг. Өөр газар, өөр зам дээр үзүүлбэр үзүүлж, өрсөлдөнө гэдэг тамирчдын хувьд их сонирхолтой байна. Орхон аймагт снөүбоардын спорт хөгжих боломж дүүрэн байна” гэсэн.
Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын 14 хүртэлх насны параллель слалом эрэгтэй төрөлд Төв аймгаас оролцсон долоон настай Т.Ирмүүн тэргүүн байр эзэллээ. Түүний хувьд снөүбоардаар гурван жил хичээллэж байгаа, хамгийн бяцхан тамирчин байлаа.
Мөн параллель слалом, фристайл эмэгтэй хоёр төрөлд Баянгол дүүргийн тамирчин 13 настай М.Есүй тэргүүн байр эзэлсэн. Түүний хувьд снөүбоардаар дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа бөгөөд 2021 оны улирлын нээлтийн тэмцээний мөнгөн медаль, 2021-2022 оны УАШ тэмцээний алтан медаль, 2022-2023 оны улирлын нээлтийн тэмцээний алтан медаль, 2023 оны клубуудын аваргын алтан медальт тамирчин юм.
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам снөүбоардын насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд Улаанбаатар хотоос оролцсон Монгол Улсын долоон удаагийн аварга Б.Дамдиндорж тэргүүн байр эзэллээ. Тамирчид зохион байгуулалт, зам талбайн дэд бүтцийн талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг өвлийн спортын наадмын төрлүүдэд анх удаа снөүбоардын төрөл орж байгаагаар онцлог болж байна.
| Снөүбоардын аваргууд тодорлоо |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |