Азийн хөлбөмбөгийн холбооны XXXIII их хурал Бахрейн Улсын Манама хотноо болж өндөрлөлөө. Хуралд Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 46 улс оролцож, ирэх дөрвөн жил тус байгууллагыг тэргүүлэх удирдлагын багаа шинэчлэн сонгож, хийх ажлуудаа хэлэлцэн батлав.
Тус хурлаар Шейх Салман Бин Халифа Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдов. Мөн таван бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчийн нэгээр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар улиран сонгогдлоо.
Хурлын үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын баг Азийн гишүүн холбоодтой хийж хэрэгжүүлэх төсөл хөтбөлбөрүүдээ уялдуулах, хамтран ажиллах, нөхөрсөг тоглолтууд, бусад улс орнуудад очиж бэлтгэл сургуулилт хийж туршлага хуваалцах олон хөтөлбөрийг хэлэлцэн тохиролцлоо.
Эхний алхам болгож Катарын хөлбөмбөгийн холбоотой дасгалжуулагчийн боловсролын хөтөлбөрийг эхлүүлэхээр тохиров. Үүний хүрээнд Катарын хөлбөмбөгийн холбоо нэг дасгалжуулагчийг дэмжиж сургахыг зөвшөөрсөн бөгөөд дасгалжуулагч Б.Гарьдмагнайг сонгон шалгаруулж авсан.
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар их хурлын үеэр Катарын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид хүсэлт тавьснаар Б.Гарьдмагнайгийн тус улсад суралцах зардлыг Катарын хөлбөмбөгийн холбоо даахаар болов. Дасгалжуулагч Б.Гарьдмагнай Катар Улсыг зорин нисэж, сургалтдаа хамрагдаж эхэлжээ.
| А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийоөгчөөр улиран сонгогдов |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |