Франц Улсын Парис хотод энэ сарын 4-5-ны өдрүүдэд “Парис 2023” гранд слам тэмцээн болно. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 85 орны эрэгтэй 334, эмэгтэй 211, нийт 545 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 38 бөх барилдах мэдүүлэг өгчээ. Энэ жинд манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд, Б.Цогт-Очир нар хүч сорих юм. 66 кг-д 55 бөх барилдана. Энэ жинд ОУХМ Б.Эрхэмбаяр, Б.Нармандах нар орно.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д мөн 55 бөх барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Л. Анхзаяа, О.Уранбаяр нар хүч үзнэ. 81 кг-д 62 бөх барилдах аж. Манай улсын ОУХМ Г.Болор-Очир, Б.Батболд нар барилдана. 90 кг-ын жинд манайхаас бөх барилдахгүй.
Харин -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн барилдах юм. Энэ жинд 41 бөх байна. +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл хүч сорино. Тус жинд 31 бөх барилдах бололтой.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү барилдана. Энэ жинд 29 бөх байна. 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ нар барилдах юм. Энэ жинд 29 бөх байгаа. 57 кг-д ОУХМ М.Ичинхорлоо, О.Оюунчимэг нар хүч үзнэ. Энэ жинд 36 бөх барилдана. 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, Д.Есүй нар барилдах юм. Энэ жинд 37 бөх байна.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ хүч сорино. Тус жинд 32 бөх барилдах мэдүүлэг өгчээ. -78 кг-ын жинд О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од нар барилдах юм. Энэ жинд 27 бөх барилдана. +78 кг-ын жинд Д.Номинзул хүч үзнэ. Энэ жинд 21 бөх барилдах мэдүүлэгийг одоогоор өгсөн байна.
| Парисын их дуулга тэмцээн эхлэх ойртлоо |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |