“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын 13 дахь өдөр уран гулгалтын чөлөөт үзүүлбэрийн тэмцээн болж, өндөрлөлөө.
Өвлийн олимпын наадмын түүхэнд дөрвөн эргэлттэй үсрэлт хийсэн анхны эмэгтэй тамирчин болж, мөн сэргээш хэрэглэсэн гэх шалтгаанаар дэлхий нийтийн анхаарлыг татсан ОХУ-ын Олимпын хорооны 15 настай уран гулгагч Камила Валиева өвлийн олимпын наадмынхаа сүүлийн үзүүлбэрээ гүйцэтгэв. Гэвч түүний хувьд өвлийн олимпын наадмын хамгийн сүүлийн үзүүлбэрийн дөрвөн минут 20 секунд амьдралынх нь хамгийн урт, удаан үргэлжилсэн дөрвөн минут байлаа. Сэтгэл санаа нь үймэж, уран зориггүй мөсөн талбайд гарсан Камила эхний элементээ гүйцэтгэхээсээ эхэлж алдаа гаргаж, үзүүлбэрээ дууссаны дараа тамирчдын хэсэгт ганцаар нулимс дуслуулан суугаа харагдах...

Гэсэн ч ОХУ-ын Олимпын хорооны багийн бусад гишүүн уран гулгалтын чөлөөт үзүүлбэрт амжилттай оролцсон. Үзүүлбэрийн нийт дүнгээр Анна Щербакова алтан медаль медаль хүртэж, түүний араас мөн ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Александра Трусова удаалж, Японы уран гулгагч Каори Сакамото гуравдугаар байрт шалгарсан.

Хэдий Анна Щербакова түрүүлсэн ч, чөлөөт үзүүлбэрт дөрөвлөсөн харайлтыг таван удаа гүйцэтгэсэн Александра Трусоваг үзэгчид ялалт байгуулна гэж байлаа. Энэ ч утгаар Александра Трусова тамирчдын хэсэгт хүрмэгцээ ОХУ-ын Олимпын хорооны бусад уран гулгагчтайгаа маргалдаж, алтан медаль хүртсэн Анна Щербаковад хандан “Үзэн ядаж байна” гэж хэлсэн талаар “The Guardian” агентлаг мэдээлсэн байна. Мөн шагнал гардуулах ёслолын дараа Александра Трусова хэвлэлийнхэнд “Тэмцээний үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа”-гаа мэдээлсэн аж.

ОХУ-ын Олимпын хорооны тамирчдын хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын уран гулгалтын төрөл нулимстай, маргаантай, уур бухимдалтай өндөрлөж байна. Харин допинг хэрэглэсэн гэгдэж буй 15 настай уран гулгагч Камила Валиевагийн асуудлыг өвлийн олимп дууссаны дараа Спортын арбитрын шүүхээс эцэслэн шийдэх юм.
Эх сурвалж: The Guardian
| Камила Валиевагийн “олимпын мөрөөдөл” нуран унаж, Анна Щербакова алтан медаль хүртлээ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |