УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Өнөөдрийн байдлаар эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай улиастайн гэсэн таван хэсгээс бүрдэж, нэгж бүрийг эрчим хүчээр ханган ажиллаж байна. Эрчим хүчний салбар 2020-2021 оны өвлийн их ачаалалд системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, 2020 оны арванхоёрдугаар сард хамгийн өндөр ачааллыг авсан ба төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1308мгВТ хүрсэн болно.
Эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн хэрэглээний 80.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.3 хувийг импортоор хангасан. Эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 1.5 хувиар нэмэгдэж, 8.8 тэрбум КВт цаг болсон. Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь өсч, дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ дундждаар 6-7 хувийн өсөлттэй байна. Эрчим хүчний дотоодын үлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.9 хувийг ДЦС, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.003 хувийг дизель станцууд үйлдвэрлэж байна.
Хэдийгээр ковид-19 цар тахлын үед улсын хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээнйи цар хүрээ багассан боловч эрчим хүчний хэрэгцээ өссөөр байна. Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг төрөөс хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ оргил ачааллын саруудад огцом нэмэгдэж, эх үүсвэрүүдийн боломжит хүчин чадлын хэмжээнд тулсан, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ авч болох дээд хэмжээнд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай техникийн арга хэмжээг шуурхай авч, диспетчерийн зохицуулалтыг тухай бүр хийснээр Засгийн газрын тогтоолоос шалтгаалан бий болсон хэрэглээний өсөлт болон 2020-2021 оны өвлийн их ачааллыг салбарын хэмжээнд амжилттай давлаа.
Дулааны эрчим хүчний тухайд онцлон хэлэхэд Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд дулааны үйлдвэрлэлийн эх үүсвэр шинээр бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 150-230 ккаль цаг хэрэглээ бүхий 250-300 барилга объект шинээр холбогдож байна. Сүүлийн жилүүдэд дулааны үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн боловч хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй байна. Эрчим хүчний салбарын хэмжээнд 2020 онд үйл ажиллагааны 67.9 тэрбум, татварын дараах дүнгээр 82.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа” гэв.
| Н.ТАВИНБЭХ: Эрчим хүчний салбар 2020 онд 82.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |