УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж дууссаны дараа уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр “Нийгмийн даатгалын санд хулгай нүүрлэсэн нь үнэн. Энэ асуудалд Нийгмийн бодлогын байнгын хороо шинэлэг байдлаар хандахгүй байна. ХЭҮК-ын гишүүдийг сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сан дампуурсан гол шалтгаан нь тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулж байна гэж байнга нэмээд зарлага нь нэмэгдээд, орлогыг нь бүрдүүлэх эх үүсвэр байхгүй байсантай холбоотой. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хулгайгаар хүү цохиж байршуулдаг гэмт хэрэг нотлогдсон. Эрүүл мэндийн даатгалын сан ч мөн ялгаагүй. Сангийн менежмент бүрэн алдагдсан. Энэ санг хамгаалахын тулд “манаач” болгож даатгуулагч, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрдүүлдэг. Гэтэл энэ хүмүүс нь нүд нь балай, чихээ таглаа учраас Нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Найзан дундаа, ар өврийн хаалгаар хүн оруулж ирдэг асуудал цаашид байхгүй. Үндэсний зөвлөлөөс хамаг юм болсон шүү. “Мана” гээд гээд явуулж байхад хамтарч хулгайлсаар байгаад Нийгмийн даатгалын сан өсч, арвижихгүй байна.
Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан бол даатгуулагчдын хөрөнгө. Үүний үр ашиггүй зарцуулалт, хяналтгүй байдлын улмаас олон ч хүн шоронгийн хаалга татлаа. Олон ч хүн үүнтэй холбоотой асуудалд нэр холбогдлоо. Цаашид энэ байдлыг эцэслэж ил тод байлгах шаардлагатай” гэдгийг онцоллоо.
| Г.ЗАНДАНШАТАР: Нийгмийн даатгалын санг хамтарч хулгайлсаар байгаад өсч, арвижихаа байлаа |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |