УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцээд Байнгын хорооны саналаар С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг гишүүд дэмжсэнгүй. Ажил олгогчийг төлөөлсөн Э.Энхжаргал, Х.Амгалан, Л.Төр-Од нарыг томилох эсэхээр санал хураалт явуулахад Э.Энхжаргал, Л.Төр-Од нар дэмжигдэж, Х.Амгаланг томилохыг дэмжсэнгүй.
УИХ-ын гишүүн Д.Батлут “Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцээд дараах санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Х.Амгаланбаатар, Х.Ганбаатар нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, Т.Батзул, Э.Оюунтэгш, Н.Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул тус тус чөлөөлж, МҮЭХ-ноос нэр дэвшүүлсэн С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Э.Энхжаргал, Х.Амгалан, Л.Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус, тус томилох саналыг байнгын хороо дэмжсэн. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг баталж өгөхийг хүсье” гэв.
УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилж байгаа асуудалд хариуцлагатай хандах нь чухал. Төрийн бус байгууллагууд өөрсдийн төлөөллөө нэр дэвшүүлсэн учраас хүмүүстээ тавих шалгууртаа хариуцлагатай хандсан байх гэж бодож байна.
Үе, үеийн нийгмийн даатгалын санд гарсан том зөрчил бол нийгмийн даатгалын мөнгийг банканд байршуулахдаа дундаас нь хүү идсэн асуудал юм. Уг нь бид 2003 онд Монгол Улсын төрийн санг байгуулахдаа нийгмийн даатгалын санг төрийн сангийн бүрэлдэхүүнд байлгадаг байсан. Хожим нь энэ мөнгийг хүүтэй байлгах ёстой, банканд эргэлдүүлэх ёстой гэх шалтгаанаар Төрийн сангаас салгасан. Эцэст нь банкуудтай хуйвалдаж, тодорхой хүүгийн зөрүүтэй байршуулж, албан тушаалтнууд дундаас нь хүү цохидог болсон. Төрийн сан дээр ч мөн хожим ийм асуудал гарсан байсан. Тухайн үеийн дарга энэ асуудалтай холбоотойгоор баригдаад, хоригдож байсан. Тийм учраас энэ асуудалд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд анхаарч ажиллаарай” гэв.
| “Үе үеийн НДС-д гарсан том зөрчил бол банкуудтай хуйвалдаж, дундаас нь хүү цохисон асуудал” |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |