УИХ-ын чуулган хуралдаж “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн нэмэлт санхүүжилтын талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Зээл авах гээд хуулийн төсөл оруулж ирж байна. Үүний зорилго нь вакцин авах юм байна. ДЭМБ-аар батлагдсан вакциныг оруулж ирэх ёстой. Манай улс Дархлаажуулалтын хуультай. Энэ хуулийн дагуу явж чадаж байна уу, үгүй юү. Энд тэндхийн хандив, тусламжаар орж ирсэн вакцин хийж байна. Засгийн газар ингэж болохгүй. Энэ мөнгө хэзээ орж ирэх вэ. Яг ямар вакцин оруулж ирэх вэ. Вакцин хийлгэсэн 532 хүнээс халдвар илрээд байна. Үүнд үнэлэлт, дүгнэлт хийсэн үү.
Сангийн сайд Б.Жавхлан: Бид өнгөрсөн онд төсвөө баталж байх үед коронавирусийн эсрэг вакцинууд ДЭМБ-аар баталгаажаагүй байсан. Үнэ нь мөн тодорхойгүй байсан. Файзер вакцин 2020 оны арванхоёрдугаар сарын 31, АстраЗенека 2021 оны хоёрдугаар сарын 15-нд ДЭМБ-аар баталгаажсан. Тийм учраас бид аль вакцин нь зах зээлд нийлүүлэгдэх талаар мэдээлэлгүй байсан. Одоо ч гэсэн вакцины үнэ зах зээлд өөр өөр үнэ ханшаар нийлүүлэгдэж байна. Бид дэлхйи нийттэй хөл зэрэгцээд явж байгаа. Вакцинжуулалтын түвшний хувьд бид Азидаа гологдохооргүй, хоцроогүй байна. Манай улс эхний тавд явж байна. Гэхдээ бид цөөхөн хүн амтай, халдварын тархалтын хэмжээтэй харьцуулах юм бол вакцинжуулалтаа маш хурдацтай эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар бид зорилтот 60 хувийнхаа 20 гаруй хувийг вакцинжуулаад байна. Зургадугаар сар гэхэд зорилтот хүн амынхаа 60 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байна. Вакцины нөөц үлдэгдэл 36 мянган тун бий.
Вакцины эхний тунгаа хийлгэсэн 500 гаруй хүн халдвар авсан нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн манай улсад тохиолдож байгаа зүйл биш. Гэрээ бол хийгдсэн. Хуулийн төслийг өнөөдөр соёрхон баталснаар захиран зарцуулах эрхтэй болно. Яг ямар вакцин оруулж ирэх талаар гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна.
Өнөөдөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 300 мянган тун, мөн энэ сарын 9-нд 600 мянган тун бууна. Хоёр удаагийн татан авалтаар БНХАУ-ын Вероселл вакцины 900 мянган тунг авна.
| "БНХАУ-ын Вероселл вакцины 300 мянган тун өнөөдөр, 900 мянган тун энэ сарын 9-нд бууна" |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |