УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ. Ковид-19 цар тахалтай холбоотой хүндрэлийг даван туулахад зориулж Дэлхийн банкны Онцгой байдлын хариу арга хэмжээний хөтөлбөрөөс Монгол Улсад 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэний дагуу энэхүү санхүүжилтээр цар тахлын эсрэг вакцинжуулалтын төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банктай тохиролцсон. Санхүүжилтыг Дэлхий банкны захирлуудын зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр баталгаажуулснааар 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хэлэлцээрт гарын үсэг зураад байна.
Санхүүжилтыг одоо хэрэгжиж байгаа Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн нэмэлт санхүүжилт хэлбэрээр хүлээн авах юм. Төслийн хүрээнд нийт хүн амын 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакцин, түүний дагалдах хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслийг худалдан авах, вакциныг тээвэрлэх, хадгалах, түгээх зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэх, бэхжүүлэхээс гадна хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх, эмч эмнэлгйин ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа хийх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүү нь жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хэмжээ 0.5 хувь байна. Зээлийн эргэн төлөх хугацаа 30 жил. Үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Иймд нэмэлт санхүүжилтын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье ” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Вакцины хувьд дэлхийн хүн амын бүрэн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар маш сайн ажиллаж байна. Одоо 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр нийт хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулах ажил хийгдэх гэж байгаад сайшаалтай байна. Энэхүү зээлийг авч ашигласнаараа вакцинжуулах шаардлагатай байгаа хүн амаа бүрэн вакцинжуулж дуусах уу. Гэрээний хэрэгжилт хэзээнээс эхэлж, вакцинаа хэзээ оруулж ирэхээр төлөвлөж байгаа вэ. Хоёрдугаарт зөвхөн Улаанбаатар гэлтгүй орон нутгуудад халдвар гарчихсан байна. Үүнтэй холбогдуулан стратегийн ач холбогдолтой бүс нутгийн иргэдийг хэзээ вакцинд хамруулж дуусгах вэ. Гуравдугаарт, орон нутгуудын санхүүгийн байдал хүндэрч байна. Орон нутагт ямар санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийгдэж байгаа вэ?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Вакцинжуулалтын асуудал санхүүжилттай хамаагүй. Бид худалдан авах гэрээгээ хйиж чадвал санхүүжүүлэх боломжтой эх үүсвэрээ бэлдсэн байгаа. Вакцинжуулалттай холбоотойгоор хүйтэн хэлхээний бэлтгэл, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг асуудлууд бас үүсэж байгаа. Төлбөр тооцоотой хамааралтайгаар вакцинжуулалтаас хоцорсон асуудал байхгүй. Гагцхүү дэлхий нийтээрээ вакцины хомсдолд ороод байна. Гэхдээ бид аль болох хоцрохгүйг хичээн ажиллаж байгаа.
Улаанбаатар хот маань маш том голомт болчихоод байгаа учир эхний ээлжинд эндээ анхаарлаа төвлөрүүлнэ. Үүнд вакцинжуулалтын ажил гол төв болно. Орон нутгуудад хүндрэл тулаагүй байгаа. Нөөцөө шавхсан аймаг хараахан байхгүй байна. Цаашид байдал яаж өрнөхийг төсөөлөх аргагүй. Үүнд бид бэлтгэлтэй байх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Таатай нөхцөлтэй зээлийн гэрээг дэмжиж байгаа. Зарим нэг томоохон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдөө санхүүжилтээ даагаад ажилчдаа дархлаажуулалтад хамруулна гэж байна. Үүнд Эрүүл мэндийн яам хэрхэн хяналт тавьж байна вэ. Одоогоор ямар байгууллагууд ажилчдаа дархлаажуулалтад хамруулаад байна вэ. Вакцинжуулалтын тухайд улсын хэмжээнд нэг бодлого барих ёстой юм биш үү. Аль мөнгөтэй нь өөрсдийн дурын вакцин оруулж ирээд, ажилчдаа хамруулаад байх нь зөв үү. Хоёрдугаарт, АстраЗенека вакцины талаар янз бүрийн мэдээлэл гарах боллоо. ЭМЯ үүн дээр тайлбар мэдээлэл хийж байгаа юу. Аль вакцин дархлаа хамгийн сайн суулгаж байна вэ. Үүнд судалгаа хийсэн үү.
ЭМЯ-ны төлөөлөгч:
-Зарим аж ахуйн нэгж, компаниуд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин оруулж ирэхээр Засгийн газарт хүсэлт тавьж байгаа. Одоогийн байдлаар Монгол Эм Импекс компаниас өөр вакцин оруулж ирсэн хувийн аж ахуйн нэгж байхгүй. Эрүүл мэндийн яамнаас үүн дээр хатуу хяналт тавьж ажиллаж байгаа.
Олон улсын Ковакс хөтөлбөрийн хүрээнд энэ оны зургадугаар сард багтаж нэмэлтээр 100620 тун Файзер вакцин орж ирнэ. Мөн зургадугаар сард багтаж 98 мянга гаруй АстраЗенека вакцин орж ирнэ. Нийтдээ Ковакс хөтөлбөрийн хүрээнд 239160 тун вакцин хүлээж авахаар байгаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Covid-19 халдварын улмаас нас барагсдыг хэрхэн нутаглуулж байгаа вэ. Оршуулгад явж байгаа хүмүүс халдвар авахгүй гэсэн баталгаа бий юу?
-Хариулт өгсөнгүй.
Вакцин худалдан авахад шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг эцэслэн батлахаар санал хураалт явуулахад 47 гишүүн зөвшөөрснөөр хуулийн төсөл батлагдлаа.
| 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг баталлаа |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |