Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнгэнэл илэрхийлэв.
Манай улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 590 иргэн сураггүй алга болсон ч эрэн хайх ажиллагаа хийсний үр дүнд 579 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Байгаль цаг уурын эрхээр амьдардаг малчин түмэнд тулгарсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс цаашид ч дахин нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй тул бид эрдэнэт хүний амь насыг хамгаалах, давагдашгүй нөхцөл байдлын үед малчид болон онцгой байдлын албан хаагчид хэрхэн мэдээлэл солилцох, цаг алдалгүй эрэн хайх ажиллагааг явуулах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.
Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд Монгол Улсын Засгийн газар малчдыг онцгой нөхцөлд хэрэглэдэг утаат дохиолол, олон улсад өргөнөөр хэрэглэдэг 48 цагийн турш тусламжийн дохиолол илгээх галт дохиолол болон байршил тогтоох GPS гэх мэт шаардлагатай төхөөрөмжөөр хангах бодит шаардлага үүссэн байна.
Техник технологи хөгжсөн 21 дүгээр зуунд малчдыг дээрх төхөөрөмжүүдээр хангаж чадвал үер усны аюул, цасан болон шороон шуурга, ойд төөрөх зэрэг тохиолдолд цаг алдалгүй тусламж өгөх нөхцөл бүрдэнэ. Иймд олон улсад өргөнөөр хэрэглэгдэж туршигдсан ийм төхөөрөмжүүдээр малчдыг хангах ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт сануулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд, Монгол Улсын иргэн бүр 1/ Амьд явах эрхтэй…, 2/ Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байдаг.
Иймд эрдэнэт хүний амь насыг хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан дээрх заалтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт дахин сануулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
| Х.БАТТУЛГА: Малчдыг GPS, утаат дохиолол зэрэг төхөөрөмжөөр хангахыг Засгийн газарт сануулъя |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |