Ардчилсан намаас дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал сөрөг хүчин МАН-ын гишүүд, намын даргын дотоод сонгуулиас шалтгаалж, хагарал гарч, нэр бүхий гишүүд ноцтой мэдэгдэл хийгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулж Ардчилсан намын зүгээс дараах мэдэгдлийг гаргалаа. “Сүүлийн гурван сонгуульд УИХ-ын сонгуулиар олонхын суудал авч, арван жил дараалан засаглаж буй эрх баригч МАН-ын даргын дотоод сонгуулиас үүдэн улс төр, нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл бий болоод байна. Тус намаас төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлж, томилогдсон хүмүүс хууль, шударга ёсыг үгүйсгэсэн, ардчилсан байгуулалд харш үйлдэл, мэдэгдэл хийж, Монгол Улсад хууль хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж буй нь олон нийтийн дунд түгшүүр үүсгэж байна.
Хууль сахиулах байгууллагууд шударга ёсыг сахиулах үндсэн үүргээсээ хазайж, улс төрчдийн нөлөөлөлд автсан гэх хардлага газар авч, төрийн эрх мэдэлд хууль бусаар халдах шинжтэй үйлдэл илэрч байгаа нь ардчилсан тогтолцоонд итгэх итгэлийг ганхуулан, нийгмийн дэг журамд ноцтой эрсдэл учрууллаа. Ардчилсан нам эрх бүхий албан тушаалтнуудад эрх зүйт ёсны зарчим, Үндсэн хууль болон ардчилсан төрийн байгууллын эсрэг аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Мөн МАН-ын дотоод сонгуулийн зөрчлөөс үүдэлтэй хууль, шударга ёстой холбоотой асуудлыг хууль сахиулах байгууллагууд шуурхай шалгаж, олон нийтэд ил тод мэдээлэхийг мэдэгдэж байна.
Ардчилсан намын зүгээс парламент ёсны дархлаа, эрх зүйт төрийн зарчмыг хамгаалан, ардчиллыг бэхжүүлж, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Улс төрийн намын дотоод асуудал Монголын төрийн асуудал болох ёсгүй” гэжээ.
| АН: МАН-ын даргын сонгууль олон нийтийн дунд түгшүүр үүсгэж байна |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |