УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэг "Монгол Улсын ирэх жилүүдийн макро эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн бодлогын талаар энэ намрын чуулган нээгдээд хоёр өдөр бид ярилцлаа. Намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлэн манай намын завсарлага авсан гол шалтгаан нь Хөгжлийн дунд хугацааны бодлого буюу Монгол Улсын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэж батлаагүй байхад дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, тэр хүрээний төсвийн орлого, зарлага, тэмцлийн талаарх хоёр, гурван жилийн төлөвлөгөөг ярьж эхэлж байгаа нь зарчмын хувьд буруу гэж үзэж байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.6-д "Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлсэн улс, салбар, салбар хоооронд болон бүс орон нутгийн уялдааг хангасан зорилго, зорилт, хүрэх үр дүн нөөцөд суурилан боловсруулсан, төсөл арга хэмжээг агуулсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр тоон болон чанарын шалгуур үзүүлэлт бүхий дунд хугацааны нэгдсэн төлөвлөлтийн баримт бичгийг" гээд заачихсан байгаа юм. Ирэх жилүүдийн хөгжлийн бодлого, чиглэл, стратеги тодорхойлоогүй байж төсөв, санхүү, хөрөнгө оруулалт яриад, хувиарлаад сууж байгаа нь гайхал төрүүлж байна. Хэрэв хувийн хэвшилд та бүхэн ажиллаж байсан бол хэзээ ч ийм зүйл хийхгүй байх гэж бодож байна. Энд нэг бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой. Ингэж байж хөгжлийн төлөвлөлт, төсвийн хүрээгээ баталж сурах хэрэгтэй байна. Сайд нар ирэх жилийн төсвийн төслөө боловсруулаад УИХ-д танилцуулж байна. Гэтэл төсвийн төсөл нь тэтгэвэр нэмэх 6 хувь, НӨАТ, буцаан олголт 2-5 хувь гэснээс өөр онцгой зүйл харагдахгүй байна. Эдгээр нэмэгдлүүд чинь нэг хүнд 100 мянган төгрөг ч хүрэхгүй. Тэгээд энэ инфляцад идэгдээд ямар ч үр дүнгүй болно. Үүнийгээ л их том зүйл, шинэчлэл, реформын эхлэл гэх мэтээр яриад байж болохгүй" гэв.
| П.БАТЧИМЭГ: Засгийн газар 100 мянган төгрөг ч хүрэхгүй нэмэгдлээ том зүйл, шинэчлэл гэж ярьж болохгүй |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |