АТГ-аас Х.Тэмүүжингийн хамаарал бүхий этгээд гэх Б.Цолмон, С.Мөнхбат нарыг 48 цагийн хугацаатай баривчилсан бол өчигдөр прокурорын зөвшөөрөлтэйгөөр цагдан хорих хугацааг 30 хоног болгон сунгасан байна. Тэднийг ямар хэргээр баривчлагдан, шалгагдаж байгаа талаар АТГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Б.Цолмон, С.Мөнхбат нарыг баривчилж, цагдан хорих хугацааг 30 хоног болгон сунгасан нь үнэн. Учир нь, тэднийг бусдад хахуул өгөхөд хамтран оролцсон гэх үндэслэлээр баривчилсан. Өөрөөр хэлбэл, тэднийг цагдан хорих шалтгаан бүрдэж, нотлох баримт олдсон гэсэн үг. Мөн цаашид үргэлжлүүлэн шалгах шаардлагатай тул цагдан хорих хугацааг сунгасан. Иймд мөрдөн байцаалтын нууц учир өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Тэдний УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй холбогдож буй шалтгаан нь түүнийг Хууль зүйн сайд байхад нь Б.Цолмон нь Гадаадын иргэн харьяатын газарт газрын даргаар, С.Мөнхбат нь Хууль зүйн яаманд мөн газрын даргаар ажиллаж байжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой АН-ын хүмүүст нэг нэгээр нь хэрэг төлөвлөж байгаа гэдгийг жилийн өмнөөс сонссон. Гэхдээ одоогоор намайг хуулийн байгууллагаас дуудаж шалгасан зүйл алга" гэж ярьсан байдаг.
АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь энэ сарын 10-нд нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. Түүнийг ямар хэрэгт холбогдуулж ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байгаа ч нэгжлэг шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжилсэн гэх мэдээлэл бий. Улмаар шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч, түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.4 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Шалгалтын явцад түүний холбогдуулан шалгаж байсан хэрэгтэй холбоотой гарын үсэгний дардас олдсон гэх.
Сануулахад, 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан нүүрсний сонсголын үеэр түүний дүү Ц.Ламжав нь "Админерал" ХХК-иараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн хагас коксжих нүүрсийг худалдан авч, хилээр нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан болон нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй тухай мэдээлэл гарч байв.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах:
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах:
1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн Тавантолгой түлш компанийн албан тушаалтнуудтай холбогдох хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 10-нд нээн шалгаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Агаарын бохирдлыг бууруулах хорооны холбогдох албан тушаалтнуудыг бусдаас хахууль авсан хэрэгт мөн холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа аж.
| УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хамаарал бүхий этгээдүүдийг баривчилж, хахуулийн хэргээр шалгаж эхэлсэн хэргийн мөрөөр... |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |