УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна. "Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 35 жилийн ойн мэнд хүргэе. 35 жилийн ойн арга хэмжээ Төрийн ордонд эрдэм шинжилгээний хурлаар үргэлжилж байна. Монгол Улсад парламентад засаглал үүсэж хөгжснөөс хойш ес дэх удаагийн сонгууль болсон. Үр дүнд нь анх удаа 126 гишүүнтэй таван намын суудалтай болсон. Удахгүй есдүгээр сарын 15-нд намрын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн 15 хоногоор өмнө эхлүүлдэг болсон нь төсвийг өргөн хүрээтэй хийх нөхцлийг бий болгож байгаа юм. Шинэ бүрдсэн парламент олон намын оролцоотой болсноор улс төрийн институц бэхжих хариуцлага нэмэгдэнэ. Мөн Улс төрийн намын шинэчилсэн найруулга 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Улс төрийн намууд Их хурлаараа намын дарга, дүрмээ өөрчилж, шинээр бүртгүүлэх юм. Өнгөрсөн сард Ардчилсан нам нээлттэй, ардчилсан зарчмаар даргаа сонгосон. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд намын даргаар сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.
Өнгөрсөн хаврын болон намрын чуулганаар олон хууль баталсан. Энэ намрын чуулганаар таван зүйл дээр төвлөрч ажиллана. Нэгдүгээрт, Төрийн данхар бүтцийг арилгана. Олон яам, агентлаг, Төрийн болон Орон нутгийн өмчит компанийг цөөлнө. Хоёрдугаарт, УИХ-ын хаврын чуулган Төрийн процессын дахин инженерчлэлийн үзэл баримтлалыг баталсан. Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн. Ард иргэдэд хүнд суртал үүсгэж байгаа процессын дахин инженерчлэлийн хийнэ.
Гуравдугаарт, Хууль тогтоомжийн хуульд өнгөрсөн хаврын чуулганаар өөрчлөлт оруулсан. Монгол Улсад нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 хууль, 2768 журам байна. Бид нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, 70 хувийг журмаар зохицуулж байна. Энэ дүрэм журмыг хуульд нийцүүлнэ.
Дөрөвдүгээрт, Татварын хуульд нэмэлт өөрчлөлт биш томоохон реформ хийнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын хуулийг харлаа. Иргэдийн хүлээлтэд хүрсэн томоохон өөрчлөлт байхгүй байна. Татварын багц хуульд косметик хэлбэрийн засвар хийх төсөл байна. Тавдугаарт, Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудал. Үе үеийн Засгийн газар нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулж, тэтгэврийг нэмэх боломжгүй гэж тайлбарлаж ирсэн. Монгол Улсаас бусад бүх улс хуримтлалын хувийн нэрийн данстай болчихсон байна. Засгийн газраас өргөн барихаар бэлдсэн Нийгмийн даатгалын хуулийг харж үзсэн. Өнгөрсөн хавар Нийгмийн даатгалыын багц хууль өргөн барихад нь хүлээж аваагүй. Яагаад хүлээж аваагүй гэхээр үндсэн зорилго нь өнөөдөр байгаа Нийгмийн даатгалын алдаглыг нөхөх агуулгатай байсан. Ард түмний зүгээс нийгмийн даатгалын хувь хэмжээг буруулах, хуримтлалын нэгдсэн сантай болохыг хүсэж байна. Тэгэхээр УИХ эдгээр таван асуудал дээр төвлөрч ажиллана.
Монгол Улс хувь хүн биш, хууль засагладаг улс байх ёстой. Хуулийн дор эрх тэгш амьдардаг байх ёстой. Энэ бол Монголын төрийн үндсэн зорилго байх ёстой. Тиймээс бид 100 жилийн түүхт МАН-ыг хувь хүний биш хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө найман жил ажиллаж байсан. Намын гишүүдийн дэмжлэгийг ажиллаж байсан хүний хувьд МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
| Д.АМАРБАЯСГАЛАН: МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |