Б.Ганхуяг суллагдах өдрөө хүлээж байна. Саяхан магадлангаар суллагдах хүсэлтээ өгөөд, прокурорын эсэргүүцлээ буцаагдсан байна лээ. Тэгэхээр дахиад хүсэлтээ өгөх нь тодорхой, тун удахгүй суллагдах нь бүүр ч тодорхой байна. Араас нь Б.Аюурсайхан ч гарч ирэх нь. Хоригдсон цагаасаа эхлээд хордлогод орж, хөл, гар нь мэдээгүй болж байгаагаа мэдэгдэж байсан Б.Ганхуяг хорихын харанхуй өрөөнд хоёр жил боллоо.
Тодруулбал,“Эрдэнэс тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэргээр ял сонссон хүмүүсийн “толгойлогч” нь. Хоёр жил гаруйн өмнө түүний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, сүр дуулиантайгаар баривчилж байлаа. Хэчнээн удаа өргөдөл, хүсэлт бичсэн ч суллахгүй, батлан даалтад гаргахгүй байсаар шүүхийн тогтоол уншсан. Анхан шатны шүүхээс түүнд 5.9 жилийн хорих ял оноосон боловч Давж заалдах шатны шүүх 3.9 жил болгож бууруулсан билээ. Тодруулбал, Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал болж, Төрийн ордныг хамгаалтад авч байлаа. Тэгээд зогсохгүй жагсаал нь чангарч, иргэд нь нүцгэлж, нөхцөл байдал хүндэрсэн байдаг. Ингээд 40 их наядын өртөгтэй нүүрсний гэх хулгайн эрэлд монголчууд гарсан. Гэтэл нүүрсний хулгайн хэргээр ял сонссон этгээдүүд нь суллагдах өдрөө тоолж, сиймхий хүлээгээд сууж байна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, хуулиараа Б.Ганхуяг 20 сарын дараа суллагдана. Гэвч хорих ялынхаа 50 хувийг биеэр эдлэсэн тул магадлангаар суллагдах арга зам хайж, хорих ангид “түжигнэж” байгаа сурагтай.
40 их наядын нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай, хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжиж, бусдад давуу байдал олгосон гэдгийг тогтоосон ч хоёр жил суугаад гараад ирэх нь тодорхой боллоо. Харин нүүрсний хулгайн хэрэг замхрах замдаа орлоо. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хулгайн хэргээр хоригдсоноос хойш хэн ч нүүрсний хулгайг “ярьсангүй”.
Б.Ганхуяг суллагдах өдрөө тоолж, сүүлчийн сумаа тавьж байхад ах, эгч, дүү нь тансаг хаусаа зарж борлуулсаар, хөрөнгө нь өссөөр байна. Харин нүүрсний хулгай замхарч, Монголын баялаг хааш урссан нь, хэний халаасанд орсон нь “тодорхой”-гүй бүдгэрчээ.
Б.Ганхуягтай холбоотой бүрэн баримтыг энд дарж унших боломжтой. https://ergelt.eccold.top/news/1/single/34020
| “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГ МАГАДЛАНГААР СУЛЛАГДАХ ӨДРӨӨ ХҮЛЭЭЖ БАЙНА |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |