БНБУ-ын Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан ХИС-ийн багш Д.Мягмардоржтой ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсад айлчилж байна. Айлчлалыг та хэрхэн харж байна вэ?
Юун түрүүнд Монгол Улсын өнөөгийн гадаад бодлого, бодлогын шийдвэр гаргалтууд манай улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалтай холбоотой УИХ-аас баталсан хууль эрх зүйн баримт бичгүүдэд тусгасан зарчим, хэм хэмжээ, чиглэлүүдтэй бүрэн дүүрэн нийцэж байгааг онцлон дурдах хэрэгтэй.
2011 онд шинэчлэн баталсан “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”-ын нийтлэг үндэслэлийн 2-т Монгол Улсын гадаад бодлогын зорилго бол дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн хэмээн заасан. Эндээс харахад бид хөрш улсуудтайгаа ч тэр, “гуравдагч хөрш”-ийн хүрээнд харилцдаг улсуудтай ч тэр харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт хөгжүүлэх нь манай улсын ашиг сонирхолд нийцэх нь тодорхой. Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй айлчлал ч энэ хүрээнд хийгдэж гадаад бодлогын шийдвэрийн нэг үр дүн, үргэлжлэл хэмээн ойлгож болно.
Беларусийн хувьд бид түүхэн найрсаг харилцаатай. Ялангуяа Беларуст үйлдвэрлэсэн хүнд даацын машин механизмыг манай улсын олон салбарт ашиглаж байсан туршлага бий. Өнөөдөр ч ашиглаж байгаа. Мөн энэ улсын хөдөө аж ахуйн салбарын ололт амжилтаас туршлага судлах, энэ салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий. Иймд хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай хоёр улсад аль алинд үр ашгаа өгөх нь дамжиггүй. Тухайлбал, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Эрүүл Монгол хүн” бодлого зэргийг хэрэгжүүлэхэд ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь тун чухал хэмээн үзэж байна.
-Сүүлийн жилүүдэд манай улсыг зорих хөрш орны болон гуравдагч хөршийн өндөр түвшний зочдын урсгал нэмэгдэж, гадаад харилцаа идэвхжиж байна. Энэ оны эхэнд л гэхэд ХБНГУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийлээ. Мөн БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд айлчилсныг олон улсын хэвлэлд онцлон бичиж байсан. Монгол Улсын нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого амжилттай хэрэгжсэнээр бидэнд ямар боломжууд нээгдэх вэ?
-Монгол Улсын Гадаад Бодлогын Үзэл Баримтлалд бид гадаад бодлогынхоо суурь зарчмуудыг өөрийн тань хэлсэнчлэн энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна хэмээн тодорхойлсон. Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манайд хийж буй төрийн айлчлал ч эдгээр заалтын хүрээнд хийгдэж буй төрийн гадаад бодлогын хэрэгжилтийн үргэлжлэл. Оны эхэнд ХБНГУ-ын ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер, өнгөрсөн онд Польшийн ерөнхийлөгч А.Дуда зэрэг Төв, Зүүн Европын улсын төрийн тэргүүнүүд Монгол улсад маань айлчлаад буцсан. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерийн айлчлалын үр дүнд хоёр тал харилцааны түвшинг “Стратегийн түншлэл”-д хүргэсэн бол Польшийн ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр талын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохирсон. Энэ бодлого цаашид ч үргэлжлэх нь гарцаагүй.
Гадаад бодлогоо тодорхойлох, бодлогын шийдвэр гаргах гэдэг бол үндэсний ашиг сонирхолд нийцсэн байх гэсэн суурь зарчимд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл ямар ч цаг үед Монгол Улсын эрх ашиг нэн тэргүүнд байна гэсэн үг. Хэт туйлширсан, асуудалд нэг талаас хандах хандлага бидэнд л ашиггүй. Бодит бус, сэтгэл хөдлөлд автсан тийм "шүүмжлэл" ч хэрэггүй. Хожим энэ нь “асуудал” болох явдал байдаг. Аль нэгэн улсын төрийн тэргүүний манай улсад хийж буй айлчлал, эсвэл манай улсын төрийн тэргүүний бусад улсад хийж буй төрийн айлчлалыг хувь хүн, тухайн улсыг тодорхой цаг үед удирдаж буй удирдагчийн хувийн шийдвэр хэмээн харахаас илүүтэй тухайн улс, тухайн улсын бодлогын шийдвэрийн үр дүн гэж харах нь зүйд нийцнэ. Ингэвэл ирээдүйд үүсэх “асуудал”-аас ч зайлсхийж болдог. Асуудлыг бодитоор харж гадаад бодлогынхоо шийдвэрийг бие даан гаргах нь зөвхөн Монгол улсад хэрэгтэй. Ингэснээр хоёр талт болон олон талт харилцаа хамтын ажиллагаанаас чухал үр дүн гарч, гадаад бодлогын үр шимийг бодитоор хүртэж болно хэмээн хэлмээр байна.
-Танд баярлалаа.
| Д.Мягмардорж: А.Г.Лукашенкогийн айлчлал бол Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн үргэлжлэл |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |