Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Энэ сарын 13-нд ус, хог, цахилгаан, дулаан тэглэх шийдвэр гарсан тай холбогдуулан түр журам гаргалаа. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ Цахилгааны хэрэглээнд хязгаар тогтоож, зөрүү төлбөрийг иргэн, ААН хариуцах тухай журам гаргалаа. Уг журмаар хэрэглэгч, цахилгаан үйлдвэрлэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Эрх үүргийн хүрээнд хөнгөлөлт тогтоосон хугацаанд хэрэглэгчийн цахилгааны хэрэглээ өмнөх оны мөн үеийнхээс хэтэрвэл зөрүү төлбөрийг иргэн, аж ахуйн нэгж байгууллага төлнө. Мөн үеийнхтэй тэнцэх хэмжээний цахилгааны хэрэглээг төр хариуцна. Хэрэглээний ачаалал бидний тооцоолсноос хэт их байна. Ялангуяа оргил цаг буюу 17:00-21:00 цагийн хооронд ачаалал хэт нэмэгдэж байгаа учир цахилгааны хэрэглээгээ 20 хувиар бууруулах шаардлагатай. Төрөөс суурь хэрэглээний төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор зохиомол хэрэглээ буюу дулааны асуудлаа цахилгаанаар шийдэх, зохиомол хэрэглээ үүсгэх тохиолдол их гарч байна. Хэрэглээг бууруулахад ард иргэдийн оролцоо маш их хэрэгтэй. Цахилгаан, дулаан хэрэглэдэг 738 мянган хэрэглэгч байдгаас 90 хувь нь хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Төлбөр тэглэсэнтэй холбоотойгоор бид гарах эрсдлийг тооцоолсон. Гэхдээ бидний тооцоолсноос хэт их буюу цахилгааны ачаалал 2-3 дахин нэмэгдсэн. Иймд нөхцөл байдлаас хамааран түр журам гаргаж байна” гэв.
| Н.Тавинбэх: Өмнөх оны мөн үеийнхтэй тэнцэх цахилгааны хэрэглээг төр дааж, ИЛҮҮ ТӨЛБӨРИЙГ ИРГЭН ТӨЛНӨ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |