УИХ-ын чуулганы үеэр Д.Ганбат гурилын үнэ өссөн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаас асуулаа.
УИХ ГИШҮҮН Д.ГАНБАТ: Газар тариалан үр тариагаа чамгүй сайн авч байна. Монголын хөрс бол маш нимгэн, эмзэг гэдэг. Газар тариалан эрхлэх тохиромж нь чухам ямар байдаг юм. Х.Болорчулуун сайд та “Дөрөвдүгээр сараас хойш дэлхийн зах зээл, тэр дундаа ОХУ-ын зах зээлд үр тарианы үнэ хямдарсан байна. Түүнийг оруулахгүй” гэж хэлж байна. Аль, аль талаа бодох хэрэгтэй шүү дээ. Хэрэглэгчдээ ч бодох хэрэгтэй. Өнөөдөр сав гурил хөдөө орон нутагт 100 мянга даваад явчихлаа. Цааш хэд хүрэхийг та л мэдэж байгаа байх. Цагаан сараар монголчууд ямар үнэтэй гурил идэх вэ” гэв.
ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН: Жилийн хэрэгцээний улаан буудай хангахаар ургацын баланс гарч байна. Нийт 400 мянган тонн улаан буудай авч байна. Чанарын асуудал жил бүр л яригддаг. Үндэсний дотоод үйлдвэрлэлээ дэмжих үүднээс ямар ч байсан хавар хүртэл гаднаас авахгүй. “Та бүхэн бор, шар гэхгүй дотоодын улаан буудайгаа худалдаж ав” гэх чиглэлийг өгөөд, үйлдвэрүүд гурав, дөрөвдүгээр зэргийн будааг хүртэл голохгүй авч байгаа. Үнэ тогтворжуулах гээд тогтоол гаргасан боловч үнэ тогтворжуулах гээд нэр нь хүртэл буруу тавигдсан. Өнгөрсөн жил улаан буудайн үнийг 650-660 мянгаар авч байсан. Энэ жил 900 мянгаас сая төгрөгөөр улаан буудай авч байгаа. Улаан буудайн үнэ өссөнөөс гурилын үнэ өссөн. Гэхдээ гурилын үнэ ОХУ-д илүү өндөр байгаа шүү. Манайх дэлхийд үнэтэй гурил, будуу идэж байгаа гэвэл өрөөсгөл ойлголт болно. Мөн ОХУ энэ жил 150 сая тонн улаан буудайг авсан байна. Сүүлийн 30, 40 жил аваагүй улаан буудай авсан гэнэ. Тиймээс “Манай орноос улаан буудай аваач” гэсэн саналыг тавьж байна. Манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого бол тариалалтынхаа улаан буудайг бор, шар гэхгүй гурилын үйлдвэрүүд голохгүйгээр авсны дараа дутагдвал улаан буудай оруулах асуудлыг хавраас ярихаас биш, түүнээс өмнө улаан буудай оруулахгүй. Өмнө нь 200 гаруй мянган тонн улаан буудай нэгж жил оруулж ирж тариаланчдадаа хүндрэл учруулсан. Хавар хүртэл гаднаас улаан буудай оруулахгүй гэдгийг онцлон хэлье. Гурилын үнийн хувьд улаан буудайн үнэ 50-55 хувиар өссөн. Улаан буудайнд ордог түлш шатахуун гэхэд 40 хувь, ургамал хамгааллын бодис бордоо гэхэд 80-100 хувь өссөн байна” гэв.
| Х.БОЛОРЧУЛУУН: МАНАЙ УЛС ЭНЭ ЖИЛ 400 МЯНГАН ТОНН УЛААН БУУДАЙ ХУРААН АВСАН УЧИР ХАВАР ХҮРТЭЛ ОХУ-ААС АВАХГҮЙ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |