УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймгийн Баянхутаг суманд очсон иргэнээс коронавиурсийн халдвар илэрсэн бөгөөд PCR-аар нягтлаж байгаа юм. Өнөөдрийн хурлаар дээрх асуудал хийгээд хөдөө орон нутгийн иргэдийг хотоос гаргах эсэх асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Цар тахлын хариу арга хэмжээ хэрхэн хэрэгжиж байгааг судалж Шадар сайд аймгийн Засаг дарга нарт чиглэл өгсөн.Хэнтий аймагт коронавирусийн халдвар илэрсэн иргэний шинжилгээний хариуг 17:00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр дамжуулна. Эхний шинжилгээгээр эерэг гарч PCR-аар сөрөг гарах тохиолдол байгаа. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэдийг буцаана гэдэг ташаа мэдээлэл гарсан. 21 аймгийн орох гарах хөдөлгөөнийг хаасан байгаа. Мөн УИХ-ын даргын зөвлөлд Шадар сайд хандаж, мэдээллийг нэг цонхоор түгээх талаар УИХ-ын гишүүдэд албан бичиг илгээсэн. Бүрэн бус мэдээлэл түгээхгүй байх талаар шат шатны арга хэмжээ авна. Мөн "Энхсаран" сувилалд гарч байгаа асуудалд хууль зөрчигдсөн талаар хуулийн байгууллагад чиглэл өгсөн. Нөөцийн мах түгээхэд хүндрэлтэй асуудал гарч байгааг анхаарч, хүнсний дэлгүүрээр түгээх, борлуулалтын цэгийг нэмэхээр болсон. Хуурамч мэдээлэл түгээх нь их байна. Тиймээс хуулийн байгууллагууд энэ талаар анхаарч, хатуу шаардлага тавина. Алтанбулаг боомт хаасантай холбоотой цаг үеийн мэдээллийг хэлэлцлээ” гэлээ.
| Хэнтий аймагт коронавирусийн халдвар авсан иргэний шинжилгээний хариу 17:00 цагт гарна |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |