УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны гуравдугаар сарын 5-нд өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн БНХАУ-ын 800 иргэний асуудал гарсан шалтгаан, хэрэг ямар шатандаа байгаа талаар тодрууллаа.
Уг хэргийн талаар ажлын хэсгээс мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлсэн бөгөөд хэрэг гарах шалтгааны нэг нь гадаадын иргэдэд хяналт тавих нэгдсэн систем байхгүйтэй холбоотой гэдгийг онцолсон юм. Тэгвэл уг хэргийг тагнуулын байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсээд, шүүхийн шатанд явааг Хууль зүйн сайд хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнгөрсөн жил гарсан БНХАУ-ын 800 иргэний асуудал юу болсон бэ. Тийм олон тооны гар утас, компьютер ашиглаж байсан байхад яагаад мэдээгүй юм бэ. Яагаад хяналт тавихгүй байна вэ. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авсан бэ?
Ажлын хэсэг: Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд явж байна. Уг асуудал хуулийн төслийг шинэчлэн найруулах шаардлагатай уялдаж байна. Гадаадын иргэдэд хяналт тавих нэгдсэн систем байхгүйтэй холбоотой. 30-аас дээш хоног оршин суух иргэдийн мэдээллийг бүртгэдэг. Хуулийн төсөлд гааль дээр биеийн давхцалгүй өгөгдлийг бүртгэж, хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгасан.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би ийм байдлаар мэдээлэл авахгүй. Гүйцэтгэх ажлын нууц гээд байж болохгүй. Нууц юм бол хаалттай горимоор хэлэлцэх санал гаргаж байна. Хэн мэдээлэл өгөх юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гадаад харилцааны яам виз олголтыг хариуцаж байгаа учраас Л.Мөнхтүшиг хариул. Тагнуулын байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсээд, шүүхээр шийдэх гээд явж байна. Бид энэ талаар мэдээлэл өгүүлэх албан бичиг өгье.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнгөрсөн онд 800 иргэнтэй холбоотой асуудлаар шалгалт хийж 45 дипломат төлөөлөгчийн газраас 245 мянган хүнд Монгол Улсын виз олгосон. Тухайн 800 иргэн хоёр сарын туршид дамнаж орж ирсэн байсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад виз олголт огцом өссөн зүйл ажиглагдаагүй. Тухайн 800 иргэн нэг дор виз аваагүй байсан бөгөөд Хөх хот, Эрээн дэх консулын газраас визийг олгосон байсан.
(4).jpg)
| Х.Нямбаатар: 800 иргэний асуудал шүүхийн шатандаа явж байгаа |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |