Өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн оффист болон тэдний ах, дүү нарынх нь гэрт нэгжлэг хийжээ. Тэдний ажлын байранд нэгжлэг хийх үеэр АТГ-ынхан хэд хэдэн ноцтой баримт илрүүлсэн байна. Тухайлбал, Г.Амартүвшин Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нартай хамтран эзэмшдэг “Вертекс майнинг партнер” ХХК-нд 33 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн байдаг тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Харин энэ удаагийн шалгалтаар тэд Хас банкны барьцаанд байдаг “Вертекс майнинг партнер” ХХК-аараа хуурамч бичиг баримт бүрдүүлж, Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авсан болох ноцтой баримт илэрсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн юм.
.jpg)
Дээрх ноцтой баримт илэрсний дараа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин сандарсандаа яаралтай гал унтраах зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ байгаагаа цахим хуудсаараа мэдэгдсэн. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, иргэний хувиар шалгуулахыг уриалж, үр дүнд хүрэхгүй гэдгийг нь мэдсээр байж шударга дүрд тоглосон гэхэд болно. Учир нь, хуулиараа УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах боломжгүй аж. Өөрөөр хэлбэл, хэн нэгний түдгэлзэх саналын дагуу асуудлыг шууд шийдэх боломжгүй, түдгэлзүүлэх гэдэг Улсын Ерөнхий прокурорын мэдэлд байдаг гэсэн үг. Тэгэхээр түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор хоёр тохиолдолд оруулдаг хуулийн зохицуулалттай юм.
.jpg)
Тиймээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулга “УИХ-ын бүрэн эрхийн гишүүнээс түдгэлзэх санал гаргасан Г.Амартүвшинийг хуулийн мэдлэггүй юм уу, ямар ч үр дүнгүй гэдгийг нь мэдсээр байж албаар иргэдийг төөрөгдүүлж байна” хэмээн үзэж байгаа тухайгаа тайлбарласан юм. Тэрбээр “УИХ-ын гишүүн буюу халдашгүй бүрэн эрхтэй хуулийн этгээд гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол түүнийг гурван цагийн дотор баривчилж, Ерөнхий прокурор УИХ-ын даргад мэдэгдэх ёстой хуулийн зохицуулалт бий. Хоёрдугаарт, хуулийн байгууллага шалгаж байхад тухайн этгээдийг гэмт хэрэгт холбогдсон байхыг тогтоосон бол яллагдагчаар татаж, түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн барьдаг. Хэрвээ УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргавал, Ёс зүйн байнгын хороо тус асуудлын талаар хуралдаж, хуулийн байгууллагын шийдэх асуудал байна гэж үздэг. Харин гэмт хэргийн шинжтэй үйл явдал мөн эсэхийг прокурорын байгууллагаас шалгаж, “Хуулийн мухардалд орсон” байна гээд буцаачихдаг. Тэгэхээр Г.Амартүвшин гишүүн хуулийн хүрээнд асуудлыг харж түдгэлзэх хүсэлт өгөх боломжгүй гэдгээ мэдэж байгаа. Түүнд хоёр зорилго бий. Нэгдүгээрт, хуулийн мухардалд орохыг нь мэдсээр байж олон нийтийн төөрөгдүүлж, шударга гишүүний дүрд тоглож байна. Хоёрдугаарт, хуулиа мэдэхгүй байна гэж үзэж болмоор. Энэ хоёрын алин ч байлаа гэсэн түдгэлзэх хүсэлтийг УИХ хэлэлцэх боломжгүй. Үүнийг мэдэхгүй иргэд Г.Амартүвшинийг шударга хэмээн үзэж, дэмжээд байгаа юм. Түүний гаргасан санал ямар ч үр дүнгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүнийг хүндэтгэн үзэх эрүүл мэнд, боловсрол болон бусад нэн шаардлагатай шалтгаантай бол хуулийн дагуу УИХ-ын дарга чөлөөлдөг” гэсэн юм.
“Вертекс майнинг партнер” ХХК-д 2020 оны нэгдүгээр сарын 3-нд 33 ТЭРБУМ төгрөг зээлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. “Вертекс Майнинг Партнер” ХХК нь 2017 онд Уул уурхайн үндэсний тэргүүлэгч олборлогч болох зорилгоор байгуулагдсан, 1000 гаруй ажилтантай гадаад худалдаа, автомашины худалдаа, түрээс, засвар, сэлбэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж. Хамгийн гол нь энэхүү 33 тэрбум төгрөгийн зээлийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа зүгээр ч нэг гаргаад өгчихөөгүй бололтой. Учир нь, “Вертекс майнинг партнер” ХХК-ийг түүний найз УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар үүсгэн байгуулж, өдгөө Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг хариуцан, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг юм байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Дамдинням Х.Ганхуягийн “Хера Инвестмент” компаниас хүртэл хувь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд эрх ашгийн зөрчилтэй эрхэм гишүүдийн компанид дотнын найз нь зээл цохохдоо “ногоон гэрэл”-ээр шийдсэн, шийдэх шийдэхдээ УИХ-ын сонгуулийн “зохицуулж” өгсөн хэмээн олон нийт хардаж буй.


Багахан хугацаанд олон хүний анхаарлыг татаж бизнес, эдийн засгийн салбар дахь шинэ дүр төрхөөр тодорч гарч ирсэн хүн бол яах аргагүй Ганибалын Амартүвшин байв. Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан. Гадаад сурч байхдаа Казахстаны хамгийн том банкуудын нэг “Жэй Эс Си Казкоммерс” банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллажээ. Харин Монголд ирээд Хас банкны Ерөнхий захирлаар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар болон хувиараа бизнес эрхэлж байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Түүнийг сонгуульд нэр дэвших үеэр 2007 оны нэгдүгээр сард Голланд буюу Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болсон байж болзошгүй гэх баримт олон нийтэд ил болж, намжсан. Тэгвэл Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болох хүсэлтээ гаргаж байсан гэх түүний эхнэр Б.Дэлгэрмаа нь Нидерландаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогджээ.

| УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРЫН ЭЗЭМШИЛ КОМПАНИ, АХ, ДҮҮ НАРЫНХ НЬ ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ Д.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |