Тэрбээр “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал дээр Засгийн газар аль болох иргэдэд бага хохирол учруулах байр суурь барина. Гэхдээ Засгийн газар улс орны эдийн засгийн бие даасан, тусгаар тогтнолтой холбоотой дэвшүүлсэн төсөл, хөтөлбөрөөсөө ухрахгүй. Эрдэнэбүрэнгийн айл өрхүүдтэй Эрчим хүчний сайд газар дээр нь очиж уулзсан. Зарим айл нь үнэлгээгээ өгч, зайлшгүй нөхөн төлбөр олгох шаардлага байгаа. Мөн нөхөн олговор олгох сургаар нүүгээд оччихсон айлууд ч бий. Тийм учраас энэ асуудал дээр хатуу байр суурь барьж ажиллахаас өөр гарцгүй. Би удахгүй тэнд очиж ажиллана. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ойрын ирээдүйд эхлүүлнэ.
Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга нь БНХАУ-ын Элчин сайдын яам руу бичиг өгч, энэ асуудал нэлээд амаргүй нөхцөл байдал руу орсон. Сумын ИТХ-ын дарга бол нутаг дэвсгэрээ төлөөлөх эрхтэй. Гэхдээ шууд гадаад харилцаа хийх субъект биш. Манайд замбараагүй байдал нэлээд хавтгайрсан байна. Тийм учраас Ерөнхий сайдын хувиар энэ асуудалд эрх мэдлийнхээ хүрээнд арга хэмжээ авна гэж бодож байгаа. Цаашид ингэхээс ч өөр гарцгүй” гэлээ.
-Ерөнхий сайд таныг Эрдэнбүрэнгийн УЦС-ын асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яаманд албан бичиг өгч, шууд харилцаа тогтоосон гэж хэлсэн. Энэ үнэн юм уу?
-Ор үндэслэлгүй худал мэдээлэл байна. Би Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын даргаар ажилладаг нь үнэн. Гэхдээ БНХАУ-ын Элчин сайдын яаманд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар албан бичиг явуулж, хууль зөрчөөгүй.
-Тэгэхээр Ерөнхий сайд худал ярьсан гэсэн үг үү?
-Мэдэхгүй байна. Ерөнхий сайд тийм мэдэгдэл хийгээгүй байх. Тийм мэдээлэл би олж сонсоогүй. Та бүхэн андуурсан байх.
-Өөрөөр хэлбэл, таныг албан бичиг өгснөөс болж хоёр улсын хооронд сэв суусан гэсэн шүү дээ. Танд мөн хариуцлага тооцно гэсэн?
-Дахиад хэлэхэд би ямар ч бичиг өгөөгүй. Ерөнхий сайд ч тийм мэдээлэл хийгээгүй гэж итгэж байна. Өөр ярих зүйл алга.
| ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.ЭНХБАТ: Би БНХАУ-ын Элчин сайдын яаманд албан бичиг өгөөгүй, худал мэдээлэл |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |