-Улирал солигдох үед угаарын хийн хордлого нэмэгддэг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Хавар, намрын улиралд гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, зуух, пийшингийн яндангийн таталт муудан, угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах шаардлагатай.
-Угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ?
-Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг. “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1000 гаруй хяналтын ажилтан, дүүргүүдийн ЗДТГ, хэсгийн ахлагч нар иргэдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан.
-Угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл нь юу вэ?
-Гэр хорооллын өрхүүдийн түлшний галлагаанаас үүдэлтэй пийшин, зуухныхаа битүүмжлэл, чанар стандарт хангаагүй, яндангийн хаалт, хавхлагаа хааж тагласан, яндангаа хөөлөөгүй, зуухны хүхээ болон ханан пийшингийн нийлсэн хэсэг нь завсар ихтэй, зуух, пийшин нь нүхтэй, эсвэл түлшээ хэт ихээр хийж галласан гэх мэт шалтгаанаар түлш дутуу шатаж, угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл болдог. Иймээс зөв галлагаа хийх болон стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх шаардлагатай.
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөсөн. Стандартын шаардлага хангаагүй зуухтай өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, зуухны битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж болон угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааны зааварчилгаа өгөх, урьдчилан сэргийлэх, угаарын хийнд өртсөн тохиолдолд анхны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргэх ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын салбар нэгжийн хэмжээнд ажиллах машин механизм, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг зарлан мэдээлэх, угаарын хийн хордлогод өртөх эрсдэлтэй айл өрхөөр биечлэн очиж ажиллаж байгаа. Түүнчлэн дүүргийн ЗДТГ-тай хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрэв өртвөл хэрхэн хамгаалах талаарх заавар, зөвлөгөөг хороо, дүүргээр дамжуулан иргэдэд өгч байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн