“Монголдоо сайхан амьдаръя” жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Залуус үзэл бодлоо илэрхийлж, нийгмийн тогтолцоог өөрчлөхийг хүсэж жагссаар байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагч нартай уулзаж, Ажлын хэсэг байгуулахаар болсон билээ. Мөн Засгийн газар яг хуралдаж байна.
Төв талбайд хоёр дахь өдрөө жагсаж байгаа иргэн С.Энх-Амгалантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж, жагсаалд нүцгэн оролцож байгаа юм.
-Жагсаалын талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Дарга нар болон ард иргэдийн хооронд маш том ялгаа байна. Залуучуудыг хэмнэ гээд байдаг. Гэтэл бодит байдал дээрээ хэмнээд удаж байна, одоо хэмнэх мөнгө алга. Нийгэм нь өөрөө ялгаварлаж байхад залуус дуу хоолойгоо нэгтгэж үзэл бодлоо илэрхийлж байна. Би хоёр дахь өдрөө жагсаж байна. Өчигдөр 17:00 цаг өнгөртөл жагсаалд оролцоод гэртээ харьсан. Энэ нийгмийг сайн сайхан болгохын төлөө залуучуудтайгаа хамт жагссаар байх болно.
-Цагдаа нар хүч хэрэглэж, жагсаалыг тараасан гэх. Бодит нөхцөл байдал дээр юу болсон юм бэ?
-Цахим орчинд цацагдсан шууд дамжуулалт дээр тодорхой харагдаж байгаа. Цагдаа нарыг үнэхээр гайхаж байна. Тэд нарын ч амьдрал хэцүү байгаа шүү дээ. Өчигдөр жагсаалд ажлаа хийж буй хоёр цагдаатай уулзсан. Тэд хэлэхдээ “Өглөө жижүүртээ ирсэн. Бидний ч амьдрал ч бас хэцүү байгаа. Гэсэн хэдий ч дээрээс ирсэн тушаалын дагуу ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна” гэж хэлсэн. Энэ мэт олон залуу төрийн шийдвэрийн төлөө эрхээ эдэлж чадахгүй байгаа нь үнэн. Яагаад төр засаг нь ард түмнийхээ өмнөөс цагдаа нарыг тавиад байдаг юм бэ. Бодит үнэн бол төр иргэний төлөө биш өөрсдийнхөө эрх ашгийг хангуулах гэж ажилладаг юм шиг байдаг. Залуус шударга, эрх тэгш байдлыг хүсэж байна.
-Өчигдрийн жагсаалын үеэр зарим хүн согтуу байсан гэсэн мэдээлэл түгээд байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энд янз бүрийн хүмүүс байгаа. Зарим нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж магадгүй. Өөрсдийн санаачилгаар нэгдсэн залуусыг улс төрийн хамааралтай болгох гэж хичээж байгаа хүмүүс ч бий. Энэ бол цэвэр залуучуудын дуу хоолой юм. Хэн нэгэн улс төрчийн байр суурийг илэрхийлэхийн тулд бид ингэж нэгдээгүй.
-Та нүцгэн жагсаал хийж байна. Хамт жагсаж байгаа хүн бий юү?
-Байгаа. Хамт жагсаж буй найзууд маань байгаа. Яагаад ингээд нүцгэн жагсаж байна вэ гэхээр Монголын бодит үнэнийг харуулахыг хүссэн. Залуус гадагшаа сайхан амьдрал хайж явж байна уу гэвэл үгүй. Мөнгө л хайж явж байгаа. Бид яагаад эх орондоо сайхан амьдрахыг хүсэж байна.
-Та бүхэн сая Ерөнхий сайдтай биечлэн уулзлаа шүү дээ. Та юу гэж бодож байна вэ?
-Бид тодорхой долоон зүйлийг шаардаж буйгаа өчигдөр илэрхийлсэн. Одоо бидэнд амлалт хэрэггүй. Бодитоор хэрэгжүүлэх нь чухал. Хэн ч амлаж чадна. Хийх хүн ховор байна. Залуусын тэвчээрийг тасартал амьдруулж, шулж амьдардаг энэ тогтолцоог өөрчлөхийн тулд энд байна. Амласан бол ажил хэрэг болгож, хэрэгжтэл нь залуус харсаар байх болно.
| С.ЭНХ-АМГАЛАН: Хэмнэх тэнхэлгүй болсон бодит үнэнийг харуулахын тулд нүцгэн жагсаж байна |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |