“Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуус, оюутнууд үнийн өсөлтийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр гурван өдөр жагслаа. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийн биеэр гарч ирэхийг шаардсаар үзэл бодлоо илэрхийлж байгаа. Харин 22:00 цагаас хойш тайван жагсагчдын нөхцөл байдал хүндэрч, жагсагчид согтуурч, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй иргэд олширсон тул Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн замын хөдөлгөөнийг хаасан хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн. Үүний нэгэн жишээ бол жагсаалын үеэр буюу 00:30 цагийн орчимд Төрийн ордны зүүн хаалгаар гарч ирсэн хүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртсэн гэх шалтгаанаар жагсаж буй иргэд тухайн хүний согтолтын зэргийг тандагч багажаар үлээлгэж, шалгахыг шаардсан. Улмаар жагсагчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж буй цагдаагийн алба хаагчид согтолтын зэргийг тандах багажаар шалгах үед согтууруулах ундаа хэрэглэсэн үеийг илтгэдэг улаан гэрэл ассан учир Сүхбаатарын талбайн ойролцоох замын хөдөлгөөнийг зогсоох нэг шалтгаан болсон юм. Харин тус жагсаалын нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хаягт мэдээлэл хийсэн.

ЖАГСААЛЫН ҮЕЭР ГЭРЭЛ ГАРГАХ, ДЭЛБЭРЭХ ТӨРЛИЙН БОДИС АШИГЛАСАН
Тэрбээр “Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй хэлж, байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой. Тэр ч байтугай нийгэмд болж буй аливаа асуудалд эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой. Миний бие энэхүү жагсаалыг дэмжиж байгаа. Жагсаалд оролцож буй залуус үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн надад хандаж долоон шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү заалтуудыг Ерөнхий сайдад дамжуулж, ажлын хэсэг байгуулсан. Залуусын тавьж буй шаардлагуудаас дурдвал,
Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хөндсөн. Үүнд маш олон зүйл нөлөөлж буйг ойлгох хэрэгтэй. Зөвхөн манай улсад бус дэлхийн бүх улсад нөлөөлж байгаа юм. Бид энэ асуудалтай холбоотой шийдвэрлэх боломжуудыг, цаг тухай бүрд цаашид илүү хичээж ажиллах болно. Дараагийн тавьж буй зүйл нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийг чангатгах. Мөн хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байя. Цэцэрлэгийн хүртээмж зэрэг долоон асуудлыг хөндсөн. Хууль хяналтын байгууллагаас шалгалт хийхэд жагсаалд оролцож буй залуусын зарим нь зөрчил гаргасан. Залуус өөрсдийн үнэт зүйлсээрээ нэгдэж жагсаалд оролцох нь сайн хэдий ч улс төрийн нөлөө бүхий хүмүүс ашиглах вий гэж эмээж байна. Мөн жагсаалтай холбоотой хууль бус үйлдлүүд илэрсэн. Архи согтууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн, гэрэл гаргах дэлбэрэх төрлийн бодисыг худалдсан зэрэг зөрчлүүд үүссэн байна” гэсэн юм.

Харин иргэд олон нийтийн зүгээс тус жагсаалыг идэвхжүүлж, цахим хуудсаараа нөхцөл байдлын талаар болон өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, хэвлэн нийтэлж , өмнөх жагсаалуудаас илүү үр дүнтэй болгохын төлөө нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Зарим нь МАН-ын сөрөг хүчин АН биш залуучууд болсон шүү гэдгийг онцолж байлаа. Гэвч төрийн байгууллагаас иргэдийн жагсаал, цуглааныг хүчээр тараахаар үүрийн 04:00 цагийн үед цагдаа болон төрийн тусгай албаны хамгаалагчид, усаар сүршдэг хуяг болон бусад хэрэгсэл, нэмэгт хүч ашиглан жагсаалыг тараасан аж. Жагсаалын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон цагдаа нарын шаардлага биелүүлээгүй гэгдэх иргэдийг хүч хэрэглэн баривчилсан. Энэ удаагийн жагсаал нийгэмд маш сануулга өгсөн, том давлагаа байлаа.

| МОНГОЛЧУУД ЖИНХЭНЭ ЖАГСААЛ ХҮСЭЖ БАЙНА |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |