Тэр өөрийгөө шоглодог болов уу. Түүнийг бодохоор надад ийм л бодол төрдөг. Соёлын Гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаярыг танихгүй, үгүй ядаж нэг ч болов зургийг нь мэдэхгүй хүн энэ хотод лав байхгүй гэдэгтэй би мөрийцсөн ч бэлэн байна. Ерөөс хүн бүр л түүний аль нэг зургийг үзсэн мөчдөө “Энэ яг зурсан байна шүү” гээд л инээчихсэн сууж байдаг. Тэгэхээр бүтээлээрээ инээж суудаг хүмүүн болов уу, тэр.
-ЗОРИМОГ ЗУРААЧ-
Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч, “Үнэн”, “Тоншуул сониноос ажлын гараагаа эхэлсэн тэрбээр долдугаар ангиасаа хөгжмийн бичлэг, ном цуглуулдаг байсан товчхон түүхтэй. Энэ тухай тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хамгийн анх сонин хэвлэлд нийтлэгдсэн нь төвийн хэвлэл “Үнэн” сонинд 1982 онд “Нөөц бололцоо хаана байна” сэдэвт шог зураг зурж байлаа. Түүний дараагаар уран бүтээлийн урам зориг авч тасралтгүй, идэвхтэй зурдаг болсон. Хэмжээний хувьд бүтээл минь жижигхэн болсон ч надад их бэлэгшээлтэй санагддаг" хэмээн ярьсан байдаг. Түүнд бурхнаас өгсөн ганц авьяас нь зурах. Түүнийгээ ч тэр үг дуугүй хүлээн авч, амьдарч яваа. Анх би түүний зургийг олж үзээд хачин их инээж билээ. Долдугаар ангидаа зохиолч Ж.Барамсайн “Цүнхтэй инээд” өгүүллэгээр шог зураачдыг төсөөлж явсан надад тэр бодитоор амилах шиг санагдсан. Ерөөс тэр миний мэдэх “цүнхтэй инээд”-ийн гол дүр. Хэн нэгний болохгүй бүтэхгүйг зургаараа илэрхийлчихээд инээмсэглэж зогсох. Түүн шиг инээднийхээ ард зоригтой дуугарч, зүрхтэй илэрхийлдэг зураач Монголд ховор. Магад хаа нэгтээ өөр зөндөө авьяастай шог зураачид төрсөн байгааг үгүйсгэхгүй ч түүн шиг зоригтой гарч ирсэн нь цөөн. Үүгээр нь түүнийг зоримог зураач гэмээр. Хүний хийж байгаа үйлдэл, тухайн хүнийг тодорхойлдог гэдэг.
Түүн шиг шог зураач бол ертөнцийн бүх зүйлсийг инээд наргианаар харж, шог байдлаар илэрхийлдэг. Тэгэхээр түүнийг инээдэг зураач гэж тодорхойлоход нэг их хол зөрөхгүй болов уу.

-Түрүүлж мэдээлэгч-
Тэр заримдаа цаг үетэйгээ зэрэгцэнэ. Түрүүлэн мэдээлэх нь ч бий. Өнөөдөр, яг одоо нийгэмд ямар үйл явдал өрнөнө, хэдхэн мөчийн дараа тэр зурчихсан, хоржоонтой, хошин тайлбартайгаар цахим хуудастаа нийтэлсэн байдаг. Зарим хүн үүнийг нь “Мэдээлэл аваагүй байж байтал С.Цогтбаяр ахын зурагнаас л мэдлээ” гэж наргина. Тэгэхээр тэр нийгэмд өрнөх үйл явдал, сонин сайхан, шуугиан тарих юу л байна бүгдийг "амдан авч", өөрийн өнцгөөр амилуулна. Тэгэхдээ бусдыг инээлгэнэ гэсэн ганцхан зарчмыг барина. Хэзээ ч муухайгаар бодож, харснаа зурахгүй. Харин болохгүй, бүтэхгүй, маргаантай, асуудалтай зүйлийн голыг олж байгаад харандаагаа "гүйлгэчихнэ". Ихэвчлэн түүний зурагт хоёр гол дүр байх бөгөөд нэг нь хөөсөн, нөгөө нь хөөгдсөн, нэг нь мөнгийг авсан, нөгөө нь нуусан зэрэг эсрэг тэсрэг хоёр дүр л оршиж, тэднийгээ үйл явдалтай болгоод үзүүлчихдэг. Тэгэхдээ зурагт буух тэр хоёр дүр асуудлынхаа өмнө дандаа инээсэн байдаг.


-ЭГДҮҮЦЭГЧ -
"Инээд бол хамгийн дээд таашаал..."гэнэ. Нээрээ хүн инээж байхад өөдөөс нь уурладаг хүн ховор. Гэхдээ түүний зурдаг инээд бол эмгэнэж, шүүмжилсэн, зарим үед аргаа барсан, заримдаа асуулт тавьсан, бодсон инээд. Чин сэтгэлээсээ инээдэг, эсвэл дургүйцсэн, эгдүүцсэн зүйлдээ инээх гэж хоёр хувааж болно. Тэгвэл түүний хувьд хоёр дахь ангилалд зүй ёсоор багтана. Түүний инээдийг улс төр, нийгэм, соёл урлагийнхан үргэлж хүргэнэ. Дарга даамал, сайд ноёд, эгэл жирийн ард иргэд гээд хэн бүхнийг ялгахгүй буулгаж, өөрийн олж харсан өнцгөөр хөнгөхөн шоглож, болохгүй байгааг нь үнэнээр нь илчилчихнэ. Түүнд тэгээд олигтойхон обьект болох асуудал л чухал. Манай улс бол түүний жинхэнэ зах зээл. Хэн яаж хөглөж, хэн хэрхэн инээд хүргэж байна, тэр чинээгээр түүний бүтээлүүд төрж, нийгмийн үйл явдал, өдөр өдрийн өнгө түүний зурагт бууж, архивлагдана. Ерөөс аль цаг үед бид ямар байснаа түүний зураг, түүний олж харсан авьяас хоёр бүрнээ илчилнэ. Түүний зурагт эдгэх нэгэн ч байна, инээх ч нэгэн байна. Тэр хэнийг ч ажиглан зурсаар л байна.

-ЯГ-
Инээдэг зураачийн зургийг үзээд, "Яг шүү, яг" гэнэ. Тэгэхээр тэр ягийг л барьж зурдаг болов уу. Хэзээ ч адилгүй, ижилгүй, өөр байхын үндэсгүй л дээ, шог зургийн төрөл. Хэлтгийлэх, хэтрүүлэх, хэмжээнээс нь давуулах алдаа гаргаж ер болохгүй. С.Цогтбаяр ах ийм алдаа, мадгийг гаргаж байгаагүй болов уу, одоогоор. Үүгээрээ тэр мэргэжлийн, төрөлхийн, ясны гэдэг нь илэрч байгаа юм. Нөгөө талаар ард түмний том дуу хоолой. Банкны зээлийнхээ хүүнд дарагдсан ард түмэн аргаа барахдаа цахим орчинд үзэл бодлоо илэрхийлнэ, эсвэл бухимдана. Ядарч, туйлдаж, өр зээлнээсээ өндийхгүй байгаа борог даруу иргэддээ том туслагч нь. Ард түмэнд тулгарч байгаа асуудал бүхнийг зураад л, тайлбар өгнө. Зарим нь бүр "Үүнийг л яриад байсан юм. "Ах, яг л буулгаж шүү" гээд хөөр баяр болно. Уран бүтээлчийн үүргээ үүгээрээ тэр сайн биелүүлж, дагуулдаг хөтөч. Түүний зурагт буусан хэн бүхэн, өөрийг нь зурсан дарга бүхэн хараасай, тэгээд ичээсэй. Авьяастай хүний хараа мэлмийд шүүжмлэгдэн бууж байгаагаа эргэн харж, өөрсдийгөө нэг дүгнээсэй.
Ийм нэг эмчлэгч, дэмнэгч, туслагч, элэг хөшөөгч, хурц шүүмжлэгч тэр билээ.
| ИНЭЭДЭГ ЗУРААЧ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |