Голомт банк нь “М-Ойл групп” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-иудтай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь тус байгууллагууд шатахууны борлуулалт, төлбөр тооцооны дижитал шилжилтийг хамтран хэрэгжүүлж байгаа бодит жишгийн баталгаажуулалт болж байна. Тухайлбал, Голомт банк болон “Гэрэгэ системс”-ийн хамтран нийлүүлж буй андройд посыг ашиглан, “М-Ойл” групп нь салбартаа анх удаа автомашины дугаарыг таньж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг ANPR системийг нэвтрүүлж, борлуулалт автоматжуулалтын цогц системээ гаргаж байгаа юм.
Энэ нь хэрэглэгчдийн цагийг хэмнэх, бүх онлайн төлбөрийн хэрэгслээр тооцоогоо төлөх, технологийн шийдлээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болон шинэлэг үйлчилгээнүүдийг илүү хялбар аргаар хэрэглэгчдэдээ үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, байгууллагууд ANPR системийг нэвтрүүлснээр харилцагчид карт авч явах, сунгах, цэнэглэх, пин код цээжлэх, олон төрлийн аппликейшн ашиглах зэрэг уламжлалт арга шаардлагагүй болж байна. Мөн тухайн байгууллагууд ямар дугаартай машинд хэдэн төгрөгийн шатахуун олгосон зэргээр хэрэглээгээ хянах боломжийг уг систем бүрдүүлж, тулгамддаг гол асуудлыг шийдэж буйгаараа онцлог.

Мөн “Гэрэгэ системс”-ийн програм хангамжийг ашиглан шатахуун зээлийн үйлчилгээ, нэгж авах, торгууль төлөх болон даатгалаа хийлгэх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.
Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үргэлж дижитал шилжилтийг нэвтрүүлж, харилцагч, хамтрагч байгууллагуудтайгаа энэ чиглэлээр нэгдэн ажиллах зорилт тавин ажиллаж буй юм.
| Голомт банк, "М-Ойл" групп, "Гэрэгэ системс"-ийнхэн дижитал шилжилтэд хамтран ажиллана |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |